Японы ерөнхий сайд энэ сард огцорно
Японы ерөнхий сайд Наото Кан гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамигийн дараах улс орны сэргээн босголтын тухай хуулийн төсөл зөвшөөрөгдсөний дараа энэ сарын сүүлээр огцорно гэсэн мэдэгдэл өчигдөр хийсэн байна.
“Парламент хуулийн төслийг хүлээн авч, намын шинэ тэргүүн сонгогдсоны дараа би огцрох болно. Миний тэргүүлж байсан засгийн газар хийх ёстой байсан бүх юмаа хийсэн. Би юунд ч харамсахгүй байна” гэжээ.
Гамшгийн дараа түүнийг сөрөг хүчнийхнээс гадна нэг намынхан нь хүртэл огцрохыг шаардаж байснаас нэр хүнд нь огцом унасан юм.
А.Цацрал
URL: