Г.Өсөхбаяр: Чи надад буугаад өгчих гэж Сүхбат хэлсэн

өсөхбаярӨнөө жилийн улсын баяр наадмаар Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын хэн нь зүүний магнайг тэргүүлэн босох вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд буй. А.Сүхбатын тухайд өнгөрсөн жил зүүний магнайг тэргүүлсэн, энэ жил ч гэсэн тэргүүлнэ хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл Дархан аварга Г.Өсөхбаяр энэ талаар iToim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Зүүний магнайд гарах, баруунаас босох, түрүүлж ам авах үгүй нь асуудлын гол биш. Хамгийн гол жишээ нь, би энэ хорин хэдэн жил барилдсан амжилтаа үнэн зөвөөр нь, шударгаар тодорхойлуулъя, үндэсний бөхөд мөрддөг хууль дүрмийг биелүүлье гэж байгаа юм. Сүхбат, Өсөхбаяр хоёрын үндэсний бөхийн амжилт хэнийх нь илүү байгааг, хууль дүрмийн хүрээнд зөв л тодорхойлох ёстой. Тэр хүрээнд нь авч үзвэл би зүүнийг магнайлах ёстой юм билээ. Тэрийгээ би бөхийн холбоонд хэлсэн л дээ” хэмээгээд “Би төрийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн хүн. Дөрвүүлэнд нь ес давж түрүүлсэн. Сүхбат аварга гурав түрүүлсэн. Хоёр удаа ес, нэг удаа арав давж түрүүлсэн. Яах вэ,би Сүхбатын арав давсан түрүүг нь хоёр удаа ес давж түрүүлсэнд тооцож байгаа юм. Тэгж үзвэл бид хоёр адилхан дөрөв, дөрвөн түрүүтэй болж байгаа юм. Тэгж ч бодож дархан аварга цол олгосон байх. За тэгвэл түрүү нь тэнцүү юм аа гэхэд дараагийн буюу доод давааг нь хэн олон давсан нь урдаа эрэмбэлэгдэх дүрэмтэй” хэмээн ярьжээ. “Өнгөрсөн жилийнх шиг асуудал давтагдаж, Сүхбат зүүнийг магнайлна гэвэл та дахиад буулт хийх үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр, “Үгүй, хэзээ ч гүй. Би өөрийнхөө хорин хэдэн жил гаргасан амжилтыг тэгж буруу хэв, буруу загвар, буруу үйлдлийн золиос болгомоор байна. Би ийм зүйлийн төлөө хөлсөө урсгаагүй, хөдөлмөрлөөгүй” гэж хариулжээ. Үүний зэрэгцээ тэрбээр 2001 оны улсын баяр наадмын барилдааны үеэр А.Сүхбатыг тийрсэн гэх үйлдлийнхээ тухай, “Үнэхээр хариуцлагатай барилдаан байсан. Бидний өрсөлдөөн ч ширүүхэн байсан үе. Тэгээд бие, сэтгэл бүх л анхаарлаа төвлөрүүлж барилдах гэхээр л Сүхбат юм яриад барилдуулахгүй байсан. Маш олон зүйл яриад огт барилдуулаагүй. Энэ тухай би ганцхан удаа 2001 оны долоодугаар сарын 16-ны Сэрүүлэг сонинд товчхон ярьсан. Түүнээс хойш нэг ч сонин, сэтгүүлд ярьж байгаагүй. Арван дөрвөн жил би чимээгүй явсан. Сүхбат саяхан телевизийн нэвтрүүлгээр намайг танхай, мулгуу этгээд гэж ярина билээ. Би өөдөөс юм яриад байгаа хүний яриаг сонссондоо мулгуу гэж хэлүүлсэндээ гомдолтой байна. Уг нь хүний үгийг сонсоно гэдэг соёл, хүндэтгэл шүү дээ. Тэр үед юу ярьсан гэхээр “Чи надад буугаад өгчих, өнгөрсөн жил би түрүүлсэн. Энэ жил түрүүлбэл аварга болно. Дараа нь би чамд хоёр жил дараалан бууж өгнө” гээд байсан… Ингэж ярьснаар миний төвлөрсөн төвлөрөл бүх анхаарлыг сарниулчихсан. Энэ бол бөх хүнээс гарамгүй хорон муухай заль л даа. Тэгээд зогсож байснаа гэнэт аваад хаячихсан. Санаж байгаа бол намайг давчхаад цаашаа явж дэвэхгүй, шууд намайг араас хүлж хоёр гараараа холбож тэврээд бөмбөртөл чичрээд зогсоод байсан. Тэгж л миний зорилго, бүтэн жилийн хөдөлмөр талаар болсон хэрэг. Тэгээд л би тавиулах гэж байхдаа тийм үйлдэл гаргасан. Энэ үйлдэлдээ би одоо хүртэл гэмшиж явдаг” хэмээн ярьжээ. Мэдээний эх сурвалж: http://time.mn/64740


URL:

Нэр: Зочин Огноо: 29 June 2015

А.Сүхбат ер нь их овилгогүй хүн байна шүү. Зодог тайллаа гээд л уйлж унжаад л жигтэй хоёр юм болж байсан биз дээ. Гэр бүлийн талаар ч тогтворгүй, ер нь онцгүй хүн байна даа.

Нэр: зочин Огноо: 30 June 2015

Бөх сонирхогчийн хувьд хөндлөнгийн нүдээр харвал яалтгүй факт гэх дараах зүйл байдаг 1. Жижэг 6 зааны үеийн хамгийн гялалзсан шигтгээ 2. Тэр Өсөх аваргийн хөлөөр дээс томдог байсан 3. Тэр хэрэв Баянаа аваргийн хүргэн байгаагүй бол бид өөрөө харах байсан Бидний тамын тогооны бөх дэхь хувилбар болсоноор хамгийн хохирсон нь Жижэг 4. Хэрэв Ган тогтоход бууж өгөөгүй бол Өсөх аварга аварга болох нүх ч байхгүй байсан 5. Олон удаа дээс томуулахаар гарсан тэсрэлт нь гэж Өсөх аваргыг ойлгож байгаа боловч хохирсон тухай бол олны ярьж байгаагаар бол тэр тийрэлтээр Жижэг түрүү булчирхайндаа гэмтэл авч энэ нь даамжираад зодог тайласан Хэн ь хохирсон юм бол би мэдэхгүй байна

Нэр: Зочин Огноо: 30 June 2015

Сүхбат хүүхнүүдтэйгээ л барилдаад явж байвал таарна. Монгол бөхийн дэвжээг бохирлож дууслаа Уг нь сайхан барилдаад л унахдаа унаад давахдаа даваад явж байсан бол хувь заяа түших нь мэдээж шүү дээ. Их л овилгогүй нөхөр байна Цаг хугацаа ч харуулж байна даа

Нэр: Anonymous Огноо: 30 June 2015

unen bolovsrol muutai humuus yum aa

Нэр: zochin Огноо: 10 July 2015

Zodog tailsan huniig dahin barilduulahgui baimaar yumaaaa….

Сэтгэгдэл бичих