Эхлээд нэрээ одоо бүр байр сууриа алдах уу?
Эрх баригчид өөрийн эх орныхоо түүхийн улбааг үгүйсгэх, хоёр нам өөр хоорондоо түүхээ хуваалцаж, булаалдаж түүнийгээ өөрийн засгийн үед тунхаглах гэсэн мунхаглал нь туйлдаа хүрчихэж хэмээн халаглах иргэд олон болжээ.
Тэгвэл сүүлийн үед АН-ынхан Английн Лондон хотоос авчирсан Чингис хааны хөшөө гэгдээд байгаа хөшөөгөөр Сүхбаатар жанжины хөшөөг солих гэж байгаа тухай цахим ертөнцөөр шуугих боллоо.
Энэ зургийг УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа оруулсан байх юм. Ер нь нэг талбайд Чингис хааны хоёр хөшөө байх утгагүй. Өмнө нь Сүхбаатарын талбай байсанг Чингисийн талбай болгож нэрийг нь солисон нь багадаад одоо бүр ор мөргүй болгох гэсэн санаархал. Энэ солих ажлаа ирэх 7 сарын 9 шөнө ийм хөшөө хийж магадгүй гэсэн мэдээлэл тарж байна? Үнэн үү? Хэрвээ үнэн бол арай л хэтэрсэн түүхээ үгүйсгэсэн манайх шиг улстөрчидтэй улс үндэстэн байдаг юм болов уу?
Эх сурвалж www.bolod.mn
URL: