Тунист халдлага үйлдэгч хэт даврагч байжээ

Тунисийн Сус хотын ойролцоох амралтын газарт 24 настай Сейфеддине Резгуй гэгч халдлага үйлдэж, 38 хүний аминд хүрсэн билээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Британийн 15 иргэн байжээ.

5iptfqb75s5jr7ig6cs4pnp1qt

Цагдаа нар халдлагын дараа залууг амралтын газраас холгүй буудан хороосон юм. Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд халдлага үйлдэгчийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин байсан хэмээн Тунисийн цагдаагийн газраас мэдээлжээ. Резгуй өнгөрсөн онд Сири улсад очиж байсан нь тогтоогдсон байна. Тэрээр фэйсбүүкийн тусламжтай хэд хэдэн хэт даврагчидтай холбогдож, мэдээлэл солилцож байсныг илрүүлсэн байна. Тус бүлэглэл залууг Тунист халдлага үйлдэхийг зөвлөж “Ариун Аллах бурхан чамайг үнэнч туслахаараа сонголоо. Аллахт үнэнчээ батал” гэж бичсэн захиаг олжээ. Энэхүү захиа Тунисийн халдлагыг захиалсан байх магадлалтай хэмээн цагдаа нар мэдэгджээ. Резгуй халдлага үйлдсэнийхээ дараа Иракт очих төлөвлөгөөтэй байжээ.

 

Өнгөрөгч гуравдугаар сард хэт даврагчид нийслэл хотноо байрлах “Бардо” гэх музейд халдлага үйлдэж, 22 хүний аминд хүрсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих