Нийслэлийн Худалдан авах ажиллагааны дарга АТГ-т шалгагдаж байгаа юу
Төрийн албыг хувьдаа ашиг орлого олох зорилгоо болгон авлига хахуулийн хэрэгт холбогдсон байж болох албан тушаатнуудыг АТГ-аас шалгадаг. Ингэхээ тэд мэдээллийг иргэд хөдөлмөрчидөөс голдуу авдаг ажээ. Үе үе АТГ-аас төрийн зарим байгууллагуудын удирдлагуудыг шалгах болсон тухай мэдээлэл чих дэлсдэг нь цаанаа учиртай биз.
Тэгвэл нэг сая гаруй хүнтэй нийслэл хотын бүх тендер, худалдан авахын үйл ажиллагааг удирдаж байдаг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогтыг иргэдийн гомдол мэдээллийн дагуу АТГ-аас шалгаж байгаа сурагтай. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол нийслэл хотын тендерийн удаа дараа хоцроосон, тендерийн үнэлгээг буруу хийсэн гэх үйлдлээр түүнийг АТГ-аас шалгах нь бололтой. Тун удахгүй энэхүү мэдээллийн үнэн худал нь тодорхой болно биз ээ.
А.Гал
ugluu.mn
URL: