Хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ?
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын комисс өчигдөр хуралдсан. Уг хурлаар хамгийн их анхаарал татсан асуудал бол Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүнийг магнайлах вэ гэдэг байлаа. Гэвч комиссынхон тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байна.
Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадмаар зодоглох гэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Тэрээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Монголын ард түмний хүндэтгэл, Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын дархан аварга цол хэмээх эрхэм цолыг хүртсэн. Төр, ард түмний энэ их хүндлэл, өндөр цолоо хүндэтгэж энэ жилийн баяр наадмаар барилдана” хэмээн хэлсэн юм. Тиймээс хоёр дархан аваргын хувьд аль нь зүүн жигүүрийг магнайлах вэ? гэдэг асуулт үлдээд байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан хэлэхдээ “Ерөнхийлөгч цол олгохдоо А.Сүхбат аваргын үнэмлэхийг 08, Г.Өсөхбаяр аваргын үнэмлэхийг 09 гэж дугаарласан. Тэгэхээр А.Сүхбат зүүнээ магнайлна.” гэсэн. Харин МҮБХ-ынхон “Ерөнхийлөгчийн Тамгын газар бөхчүүдийн эрэмбийг тогтоодог газар биш” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Мөн Дархан аварга Г.Өсөхбаяр “Би энэ жил зүүн жигүүрээ магнайлна. Өнгөрсөн жил үзэгч түмнээ хүндэтгэж шийдвэрээ гаргасан. Харин энэ жил эрэмбээрээ гарна” гэжээ.
Ийнхүү хоёр дархан аваргын хэн нь зүүн жигүүрийг магнайлах уу гэдэг нь маргаантай хэвээр байна. Наадам эхлэхэд 15 хоног үлдлээ.
Эх сурвалж : http://paparatsi.mn/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
buten zasaatai ni bailgui yahav
Энэ сүхбат аргагүй жижиг тархитай хүн юм
olon ehnertei ni vv olon tvrvvlsen ni vv bodotsgooe bvgdeeree
Сухбат болих хэрэгтэй. Баруунаас гар
Suhbat zuunii manlai. Өсөхбаярыг ямар бөх гэх юм бэ.