Нүцгэн шөнө +18

893776_441669885915499_1077384384_o995782822013-04-23-17-13[www.urlag.mn]Нам гүм, чив чимээгүй. Намайг хэн ч харахгүй. Нүдээ бүлтийлгэв. Шүдээ ярзайлгав. Хэн ч шоолсонгүй. Хэн ч муулсангүй.Өдрийнхөө хуурамч багийг өмссөн хувцастайгаа тайлж одоо л нэг амарч байна. Өдөржин нуугдсан үнэн өрөөнд тэнүүчилнэ. Өөдөөс инээнэ. Дээрээс тонгойно.

Айж ичиж, худал инээх албагүй. Албагүй амгалан. Хувцасгүй бие, биегүй хувцас. Худалгүй шөнө. Хуурамч биш инээмсэглэл. Эрх чөлөө. Энгийнээс энгийн нүцгэн эрх чөлөө. Энэ бол шөнө. Бие нүцгэн, “би” нүцгэн. Энэ хананы цаана, тэр шалны доор нүцгэн сэтгэлтэй нүцгэн хүмүүс.

Харанхуйд сүүдэр байдаггүй. Сүүдэр сандал дээр эвхэгдэж, орон доор хөглөрөхөд би дуртай. Сүүдэр ч үгүй нүв нүцгэнд дуртай. өдрөөс гэрэлтэй, өдрөөс жаргалтай, нүв нүгэн шөнө.

Т.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих