“Хүн-Од”-ынхон хүнээ байжээ
“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж хаа сайгүй ярих болсон өнөө үед монголчууд бид аль болохоор дотоодын хүнсний бараа, бүтээгдэхүүн хэрэглэж үйлдвэрлэгчдээ дэмжих тал дээр сэтгэл гаргадаг нь нууц биш.
Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр 1992 онд анх байгуулагдсан “Хүн-Од” ХХК нь хүний төлөө биш мөнгөний төлөө үйл ажиллагаа явуулдаг болсон энгийн жишээг энд дурьдахгүй өнгөрч болохгүй.
Тус компанийн үйлдвэрлэдэг “Armos” нөөшилсөн үхрийн махыг өчигдөр худалдаж авсан нэгэн хэрэглэгч хоол хийхээр түүнийг задалтал 410 грамм гэсэн шошготой дээрх лаазан дотор 100 хүрэхгүй грамм мах, нил усан шөл, тосноос өөр юм байсангүй.
Угтаа 6000 төгрөгөөр дэлгүүрт зарж буй дээрх жигнэсэн махны нэг лаазанд байх ёстой стандарт хэм хэмжээ ийнхүү нэг бус удаа алдагдсанаас гадна зөвхөн нэг хэрэглэгчид иймэрхүү хулхи жигнэсэн мах таарсан нь сэжиг төрүүлэх болжээ.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Байгууллагын хүнсний асуудал эрхэлсэн байцаагч нар энэ тал дээр даруйхан шалгалт хийж, Улаанбаатар хотын бүх дэлгүүрт тараагдсан “Аrmos” брэндийн дээжээс яаралтай авч шинжилгээ хийхийг хэрэглэгчдийн зүгээс хүсэж байна.
Ийнхүү бараг 800 грамм үхрийн шинэ мах авчих мөнгөөр 100 грамм хүрэхтэй үгүйтэй жигнэсэн мах авч идсэн үйлчлүүлэгч үүнд буруутай юу, эсвэл жигнэсэн мах биш харин жигнэсэн шөлтэй мах зарж буй “Хүн-Од”-ынхны зөв үү гэдгийг удахгүй байцаагч нар тогтоох биз ээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: