Зам тээврийн осол гарч газар дээрээ 5 хүн нас барлаа
Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 км-т Suzuki маркын автомашин онхолдосны улмаас 5 хүн газар дээрээ нас барж, 2 хүн гэмтсэн ноцтой осол гарсан.
Иймээс иргэд та бүхэн хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, жолооч болон зорчигчдоо хамгаалах бүсийг заавал хэрэглүүлж хэвшээрэй хэмээн цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
URL: