Хумсны лакыг хурдан хатаах аргууд
Халуун уур, хүйтэн ус хэрэглэх, эсвэл зүгээр л бүрэн хаттал нь огт оролдохгүй байх шаардлага гардаг. Гэтэл хаттал нь хүлээх зуур юу эс тохиолддог билээ.
Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид уг асуудлыг хялбар шийдэх «лак хатаагч» нэртэй бүтээгдэхүүн гаргасан байна. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь тосон түрхлэг, спрей, дусаагууртай дусал зэрэг хэлбэрүүдээс тогтоно. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хумсны лакыг маш түргэн хугацаанд хатаах үйлчилгээтэй юм. Ашиглаж буй хумсны лак болон лак хатаагч бүтээгдэхүүнээс хамааран хатаах хугацаа харилцан адилгүй (1 – 7мин).
Дээрхи төрлийн бүтээгдэхүүнүүдээс лак хатаагч спрей нь хамгийн гайхалтай гэж үздэг юм байна. Түүнийг хэрэглэхэд хялбар – спрей буюу цацлагыг лак түрхсэний дараа шууд цацна. Хумсны бүх хэсгээр жигд тархан шууд нөлөөлж шингэж маш богино хугацаанд хумсны лакыг бүрэн хатаадаг байна. Гэвч нэг л асуудал бий. Цацлага нь хумс орчмын гарны арьсанд цацагддаг ба энэ нь тийм ч таатай байхгүй нь мэдээж.
Тосон түрхлэг нь хумсыг хатаахаас гадна мөн илүү гялялзуулдаг үйлчилгээтэй хэдий ч хэд хэдэн дутагдлуудтай юм байна. Түүнийг лак түрхсэний дараа шууд хэрэглэж болдоггүй ба багаар бодоход 2 мин хүлээх шаардлагатай болно. Мөн тосон түрхлэг нь түрхэгдэх үедээ урсдаг учир салфетк байнга хажуудаа байлгах хэрэг гарна.
Дусаагууртай дусал нь маш хялбар түрхэгддэж тосон түрхлэгийг бодвол харьцангуй хурдан хатаах үйлчилгээтэй ч мөн л гараар урсдаг байна.
Нэг үгээр хэлэхэд, аль бүтээгдэхүүнийг хэрэглэхэд илүү хялбар бөгөөд үр дүнтэй байхыг та өөр дээрээ бүтээгдэхүү бүрийг ядахдаа 1 удаа туршиж үз. Харин яг аль бүтээгдэхүүнээс нь эхлэхээ та өөрөө сонго.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
лакийк