Бүх эмэгтэйчүүдийг хөөрхөн харагдуулдаг нүдний шил бүтээжээ
Японы Тоямскийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн ээлжит нэгэн бүтээл олныг дахин алмайруулав. Тэд зөвхөн эрчүүдэд зориулсан “ид шидтэй” нэгэн нүдний шил зохион бүтээжээ. Тодруулбал энэ шилийг зүүсэн эрчүүдийн нүдэнд эмэгтэй хүн бүр хөөрхөн, царайлаг харагдах гэнэ.
Энэхүү “онцгой” шилний нууц нь нүдний шилэн дээрх эмэгтэй хүний гадаад төрхийг өөрчилж харагдуулах чадвартай бичил чипэнд байгаа аж. Энэхүү маш жижиг төхөөрөмж нь хүний биеийн дулаанаар ажилладаг график программ бүхий компьютертэй юм байна. Тиймээс эрэгтэй хүн энэ шилийг зүүгээд хэдэн секунд болоход л гоо сайхныг цогцлоон харуулах механизм ажиллаж эхэлдэг байна.
Эхлээд уг нүдний шилний электрон конструкци нь нүдний хараанд өртсөн эмэгтэй хүнийг “тооцоолж” эхэлдэг байна. Хар үгээр хэлбэл бүх хэрэггүй зүйлсийг нь авч хаяад эр хүний хамгийн дур булаам, секси харагдах хэсгүүдийг нэмж өгдөг юм байна. Ийм маягаар тухайн эмэгтэйн гадаад төрх өөрчлөгдөж, нүдэн дээр тэр чигээрээ бүрмөсөн хувирах гэнэ. Энэхүү төхөөрөмжинд 50 мянга гаруй тохирох дүрс бүхий хүний биений хэсгүүд суусан гэнэ.
Түүгээр ч барахгүй нэг минутын дотор гурав хүртэлх сая “гоо сайхны хагалгааг” бүсгүйн гадаад төрхөнд хийх чадвартай гэнэ. Нүдний шилийг зохион бүтээгчид удаан жил хамт амьдарсан гэр бүлийн хосуудад бие биенээ цоо шинээр харж, дахин дурлахад ер бусын бүтээл нь туслана хэмээн найдаж байгаа ажээ.
Эх сурвалж: tvmongolia.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Архи уугаад тасарсаны дараа зуудэг шил юм болов уу ккк