Хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарчээ

1435277446558c98862a673Өчигдөр 21.00 цагийн үед Баянгол дүүргийн 20-р хороо Үйлдвэрийн тойрууд буюу Гурвалжингийн гүүрний баруун талын “Сод Монгол” ШТС-ын ард байрлах  хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарчээ. Галын дуудлагын дагуу 21.18 цагийн үед Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 3 ангийн 30 гаруй албан хаагч ажиллаж, 23.10 цагт галыг бүрэн унтраасан байна. Одоогоор галын нөхцөл байдлын эцэслэн тогтоохоор мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байгаа аж.

Энэхүү гал гарсан обьектийн хувьд олон жил хөөсөнцөр үйлдвэрлэж байгаа бөгөөд гал гарах үед хүн байгаагүй гэнэ. Мөн үйлдвэрийн зэргэлдээ зуурмагийн үйлдвэр байсан бөгөөд аврах ангийнхан тус үйлдвэрийн хашаанд орж галыг унтраасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих