“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг улсын начин Санжаадамбыг 400 саяар заан болгож гэнэ
Наадам өндөрлөөд удаагүй болоод ч тэр үү наадмын тухай сонин хачин олны дунд яригдсаар л. Энэ жилийн наадмын сонин дараа жилийн наадам хүртлээ үргэлжилж бөхөд хорхойтой монголчуудын баясал цэнгэлийн манлай болдог нь эртнээс уламжлагдаж ирсэн. Тэр ч утгаараа энэ жилийн наадмын талаарх сайн муу зүйлс одоо ч яригдсаар л байна. Тэдний нэг бол “Цэргийн хурц арслан” гэж олны дунд нэрлэгдсэн Заан Ч.Санжаадамбыг 400 саяар заан цолонд хүргэсэн гэх яриа. Энэ яриа бөхчүүдийн дунд ёстой л нэг хуурай өвсөнд ассан гал шиг хурдан тархаж, хүчтэй нэгийг нь бухимдуулж, шуналтай нэгийг нь шээлгэх шахаж байгаа. Ч.Санжаадамба гэх арын сайхан хангайн бяртнуудын нэгтэй бөхчүүд оноолт таарахгүй юмсан гэж айдаггүй ч аягүйтдэг залууг “од болгосон” хүн бол нутгийн ах, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг. Тэрээр “Буур” Жамъяан, Ванган аварга, Чимэд-Очир, Өсөхбаяр, Далантай, Төмөрбаатар Базар, Дэлэг гээд Монгол бөхийн түүхийг чимсэн аварга, арслангуудтай нутагтаа бас нэгэн алдартай бөх нэмэх хүсэлдээ автсан уу, олон жил “Начин авна” гэж наадамчин олныг хүлээлгэхээс залхсан уу ямартаа ч уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” бөхийн дэвжээндээ авч ирсэн нутгийн дүүдээ гар таталгүй дэмжиж, монголд наадмын түүхэн дэх хамгийн өндөр ханшаар начин болгожээ. Өөрөө ч бяртай, чадалтай л даа. Гэхдээ мөнгөний түлхээ заавал л байх шаардлагатай гэдгийг нутгийн ах нь мэдрээ юм байлгүй. Тэгж их мөнгө хаяж байхыг бодоход. Тавын даваанд ингэж Увс нутгийн хүү Монгол улсын харцага Ө.Бат-Оршиход 200 саяыг хаяж, олон жил хүлээсэн начин цолондоо хүрсэндээ ч тэр үү, цол дагаж баяр нэмсэн үү зургаагийн даваанд шинээр начин цолны болзлыг хангаад байсан Б.Сангисүрэнгээр даваа нэмж, харцага цолны болзлыг хагаад байсан Ц.Содномдоржоор долоо давж Монгол улсын заан цолонд хүрч мөнгө хаяж, сэтгэл гаргасан Нутгийн ах, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” бөхийн дэвжээний тэргүүнийхээ магнайг тэнийлгэн баясуулсан. Үүнд нь баяссан Г.Ганзориг захирал дахин 200 сая төгрөгний “гэрээ”-ний эрх өгсөн нь ийнхүү начин авахад 400 саяыг зарцуулсан гэх яриа гаргаад байгаа аж. Харин тавын даваанд 200 саяыг халаасалсан харцага Ө.Бат-Орших чимээгүйхэн нутгийн зүг жолоо залж, Увс аймагтаа очин нэг хэсэгтээ амарч, шинэхэн арслан Мөнхбаатарын найранд уригдсан шигээ яваа гэнэ. Ийнхүү “Эрдэнэт”-ийн мөнгийг гарынхаа салаагаар урсгаж, боловсрол, мэдлэг чадвар муутай нөхдүүдийг үйлдвэрийн хариуцлагатай албан тушаалын сэнтийд залруулсан гэж шүүмжлүүлдэг Ч.Ганзориг захирал нутгийн дүүгээ үйлдвэрийн мөнгөөр начин болгож, бас нэгэн фактанд ороод байгаа аж. Үйлдвэрийн ажилчид нь Ч.Ганзориг захирал удахгүй солигдох гэж байгаа болоод үйлдвэрийн мөнгийг ийнхүү хамаа намаагүй үрэн таран хийж байна гэж нэг бус удаа хэвлэл мэдээлэл дээр бичигдэж байсан. Үүнийг нь ч хүсэлдээ шуналтсан Ч.Ганзориг дарга батлав бололтой. Ямар сайндаа л ажилчид нь үе үеийн дарга нартаа зориулаад “ “Отгонбилэгийн үед онгирч явлаа. Дорлигжавын үед доргиж, Наранхүүгийн үед налайж, Ганзоригийн үед гандаж явна” гэсэн үгтэй дуу хүртэл зохиочихсон байхав дээ.
Л.Цэлмэг secret.mn
URL: