Ерөнхийлөгчийн сууж явсан машиныг араас нь мөргөжээ

10570430_1498860803737681_4581338153930534930_nБүх цэргийн Их хар сүлдийг Монгол Улсын тусгаар тогтнол, төр цэргийн сүр хүч, бэлгэ тэмдэг, монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн гэж бид бүхэн тахиж ирсэн уламжлалтай. 1992 онд Бүх цэргийн Их хар сүлдийг бүтээж, Монгол Улсын Зэвсэгт хүчний хэмжээнд тахих ажиллагаа явагдаж эхэлсэнээс хойш 20 шахам жилийг үджээ.

Түүнчлэн 2006 онд Их хар сүлдэнд илч дөрвөн сүлдийг бүтээж, улмаар Бүх цэргийн Их хар сүлдний өргөөг байгуулсанаар Их хар сүлдийг илч дөрвөн сүлдийн хамт тус өргөөнөө залсан юм. Тэгвэл өнөөдөр Их хар сүлд цэнгүүлэх ёслол болсон.

Энэ үеэр хамгаалалтын машинууд нь мөргөлдсөн хэрэг мандсан байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийг Их хар сүлд цэнгүүлэх ёслолд албаны бусад хүмүүстэй цуваагаар хамгаалуулан иржээ. Гэвч хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан нэг машин тодорхойгүй шалтгааны улмаас хамгаалж явсан цуваагаа араас нь мөргөсөн байна.

Засгийн газрын автобазад данстай “Sonata 7”маркийн эл машиныг тэр даруйд нь Улаанбаатар руу буцаасан талаар эх сурвалж мэдээллээ.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Нэр: Тэнгэрийн сануулга! Огноо: 26 June 2015

ЯАХАВ ДЭЭ, УНХИАГУЙ, АМИА БОДСОН, ХОШГОРУУЛАХААС ЕЕР ЭРДЭМ БОЛОВСРОЛГУЙ, ЭХ ОРОН ОЛОН ТУМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛГУЙ ЕЕДГУЙ ЕРЕНХИЙЛЕГЧИЙГ ТЭНГЭР ШИЙТГЭЖ САНУУЛГА ЕГЧ БГАА НЬ ТЭР!!!
ЭХНЭЭСЭЭ ЕР НЬ САНУУЛГА АВЦГААГААД Л БГАА БИЗ ДЭЭ!!!
НЭГ Л ЕДЕР НИРГЭНЭ ДЭЭ!!!

Нэр: Зочин Огноо: 26 June 2015

Элвэгдоржид дээд тэнгэрээс сануулга өгч байгаа байлгүй хийсэн муу үйл нь дааж давшгүй их болоод эцэст нь үйлийн үрээ эдлэхээр тамд очих нь гарцаагүй.

Сэтгэгдэл бичих