Ж.МӨНХБАТ: “ЧИНГИС”, “САМУРАЙ” бонд нүдэнд өртөж гарт баригдах зүйлгүйгээр өр болон үлдсэн талаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өөрөө тодорхойлоод хэлчихсэн
Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд цаг үеийн улстөрийн тухай мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээлэлд сүүлийн үед АН МАН-ыг Засгийн газраас хөөлөө, АН МАН хоёрын гэрээний биелэлийг харж хамтарсан засгийн газар тогтох эс тогтох тухай яригдахаар боллоо. гэх мэдээллүүдэд хариулт болгосон юм.
Тэрээр одоогоор хамтарсан засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа. Ямар нэгэн талцсан засгийн газраас гарах шийдвэрийг манай намын бүлгээс гаргаагүй байгаа, мөн АН-аас албан ёсоор засгаас гар гэсэн бичиг ирээгүй байгаа гэдгийг дуулгая.
МАН-аас хэрэгжүүлж байгаа “Бид хамтдаа” аяныг үргэлжлүүлж байгаа бөгөөд иргэд ч сайнаар хүлээж авч байгаа манай намын дотор энэхүү аянг үгүйсгэж дургүйцлээ илэрхийлсэн гишүүн байхгүй байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. МАН нь хамтаарсан засгийн газарт орсон ч өмнө нь хийж байсан, хийхээр төлөвлөсөн ажлаасаа хэзээ ч ухрахгүй ба Шинэчлэлийн засгийн газрын хариуцлагыг хүлээхгүй харин өнгөрсөн оны сүүлээр ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР-т хамтарсан цагаас хойших бүх зүйлд хариуцлагыг үүрэлцэх болно.
Мөн манай намаас болж ажил урагшлахгүй байгаа мэтээр ойлгуулж байгаа нь тун их эндүүрэл. УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд жишээ нь: Тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах, Малчдын тэтгэвэрийн насыг таван жилээр наашлуулах тухай хуулийн төсөл зэрэг нь УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд хав дараастай өдий хүрч байна. Гэтэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дахин дахин оруулж ирээд хэлэлцүүлдэг. Энэ хууль нь “цагаан захтнуудын хууль бусаар олсон мөнгийг ил болгож эдийн засгийн өршөөл үзүүлэх гэсэн далд санаатай зүйл заалтыг нь байхгүй болгочихвол манай намаас авч хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Эдийн засаг хямарсан хүнд байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа төдийгүй, өнгөрсөн засгийн газрын босгосон “ЧИНГИС”, “САМУРАЙ” бонд нүдэнд өртөж гарт баригдах зүйлгүйгээр өр болон үлдсэн талаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өөрөө тодорхойлоод хэлчихсэн. Гэтэл МАН-ыг энэ тухай босгож ирсэн мэтээр ярих нь утгагүй зүйл. Ер нь дутагдалын хажуугаар бид дуугүй өнгөрөхгүй гэдгээ тодотгоод хэлчихье. хэмээлээ.
Эх сурвалж www.bolod.mn
URL: