Японд 40 настай зандан эрчүүд олширчээ
Япон улсад 40 нас хүртлээ бэлгийн харилцаанд орж үзээгүй эрчүүд эрс олширсон тухай CNN телевиз мэдээллээ. Тэдний нэг бол Такаши Сакай юм. Тэр хийж буй ажилдаа сайн, сайхан сэтгэлтэй, эрүүл эрчүүдийн нэг. Гэхдээ тэр өдгөө 41 настай боловч хэзээ ч сексийн харилцаанд орж үзээгүй. Япон улсад Такашитай адил хүмүүс нийт эрчүүдийнх нь 25 хувийг эзэлж байна. Тэднийг нийгэмд гетеросекс хүмүүс гэх нь ч бий. Такаши Сакай эмэгтэй хүнтэй үерхлийн харилцаатай ч байж үзээгүй бөгөөд үүний тухай ямар ч ойлголтгүй хэмээн орон нутгийн сонинд өгүүлжээ. “Надад хэзээ ч найз охин байгаагүй. Нээрэн шүү, хэзээ ч тийм зүйл тохиолдоогүй. Мэдээж би эмэгтэй хүнийг биширдэг. Би эсрэг хүйстнээ сонирхдог боловч хэзээ ч зөв замаар харилцаанд орох гээд чадаагүй” хэмээн 41 настай зандан эр ярьжээ. Хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны үндэсний хүрээлэнгийн 2010 оны судалгаагаар Японд гэрлээгүй эрчүүдийн 30 хувь нь буюу дөрвөн эрэгтэй тутмын нэг нь зандан байсан нь тогтоогджээ. Тэр ч байтугай гэр бүлийн харилцаанд орох хүртлээ өөр хүнтэй бэлгийн харилцаанд орж болохгүй гэсэн үзэлд итгэгсэд эдгээр эрчүүдийн талаас илүү хувийг автуулсан байна. Сонирхолтой нь энэ тохиолдол сүүлийн жилүүдэд л нийгэмд илт мэдрэгдэх болжээ. Учир нь 1992 оны байдлаар гэрлээгүй эрчүүдийн ердөө 3 хувь нь л 40 нас хүртлээ зандан байсан гэнэ. Японы нийгмийн хөгжлийн яам цаашид энэ тоог хэт өсгөхгүй байх бодлого баримталж, хөгширсөн эрчүүдийг тохирсон эмэгтэйтэй гэрлүүлэх ажлыг шат дараатай авахаар хэлэлцэж буй гэнэ. Япон эрчүүдийн дийлэнх нь бэлгийн амьдралаас гадуур явсан тохиолдол олон хүчин зүйлтэй. Тус улсын хурдтай өсөн нэмэгдэж буй эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтын үед завгүй ажиллах эрчүүл асар их болж, тэд гэр бүл зохиохоос илүүтэй урдах ажилдаа шаргуу анхаарч байсантай ч холбоотой гэнэ. Т.Бат
Мэдээний эх сурвалж: http://time.mn/64614
URL: