Ч.Сангарагчааг “устгах” төлөвлөгөө эхэлжээ

Тагнаж чагнасан, мөрдөн байцаалтын явцад гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэх зэрэг “инээдмийн”, “шоглоом”-ын гэж хэлж болохоор асуудлаар “Аавын хаалга” татсан АТГ-ын удирдлагуудыг хальтирсан дээр нь дарж авах санаатай хүмүүс нэлээд байгаа бололтой. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хүүхдийн хориход аж ахуй хариуцаж байгаа. Гэтэл түүнийг цааш нь түлхэх “бор шувууд” нисэлдээд эхэлж. Учир нь тус хорихоос оргосон зургаан хүүхдийн хэргийг түүнд тохохоор “хөөцөлдөж” байгаа сурагтай. Тэдгээр хүүхдүүдийг оргоход хорихын хашааны нэг блок сул байсан бөгөөд тэрхүү хашааны бүрэн бүтэн байдлыг Ч.Сангарагчаа дарга хариуцах ёстой юм байх. Хэрвээ Ч.Сангарагчаа дарга тэр сул блокыг анзаараад сайн бэхэлсэн бол тэдгээр хүүхдүүд оргож чадахгүй байсан аж. Тиймээс уг оргодлуудын хэргийг Сангарагчаа даргад үүрүүлэх магадлалтай юм гэнэ. Энэ шумыг нэлээн дээрээс шидсэн чулуу гэж ойлгож болох юм. Хамгийн гол нь аль намын эрх мэдэлтэнгүүд АТГ-ын дарга нарыг “унагаах” зорилгоор ихээхэн хүч гаргаж байлаа гэдэг нь тодорхой. Магадгүй тэдгээр нөхдүүд хальтарсан дээр нь улам цаашаа түлхэх бодлого баримталж байгаа тодорхой. Тиймээс Ч.Сангарагчаа даргад үүрүүлсэн ял нэмэгдэж магадгүй болоод байна. Эрх мэдэлтэнгүүдийн зохиосон, энэхүү төлөвлөгөө хэрэгжээд биелэлээ олоод эхэлбэл Ч.Сангарагчаа дарга урьдын адил “зохиомол хэрэг”, “хиймэл ял” үүрэх биш жинхэнэ зохих ёсны шийтгэл хүлээх болж байгаа юм. Энэ хэрэг биелэлээ олохыг хэн ч үгүйсгэхгүй байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих