“Шударга ёс”-ынхон Оюутолгойн асуудлыг орхихгүй гэв

1435192787558b4dd361867УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан мэдээлэл авахыг хүссэн. Өмнө нь Ерөнхий сайд энэ асуудлаар мэдээлэл хийж байсан ч, тэдэнд хангалтгүй санагдаж, шаардлага хүргүүлсэн байгаа юм. Тэд 14 хоногийн хугацаа өгсөн. Одоогоор Ерөнхий сайдын зүгээс тэдэнд тайлбар мэдээлэл өгөх зав гарахгүй л яваа. Учир нь тэрбээр ОХУ руу саяхан айлчилчихаад одоо АНУ-д яваа юм.

Харин эвслийн бүлгийн гишүүд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний талаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж, олон нийтэд сонсгох ажлыг зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлж байв. Тэд Оюутолгойн асуудлыг орхихгүй тавьсаар байх болно гэдгээ мэдэгдлээ. Магадгүй тэдний сонгуулийн үеэр ашиглах “зэвсэг” ч байж мэдэх юм.

Эвслийн гишүүд зээлийн санхүүжилт авахад шаардагдах барьцаанд Оюутолгой компанийн үл хөдлөх хөрөнгийг тавих эрхийг энэ гэрээгээр олгосон. Энэ нь Үндсэн хууль, ҮАБЗ-ийн болон бусад холбогдох хууль эрхийн актуудыг зөрчсөн байх магадлалтай гэж үзэн ийнхүү Ерөнхий сайдад хандаад байгаа аж.

Ц.Цацрал

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих