УЛИАСТАЙ –ГАЧУУРТЫН ЗАМД ШИНЭЭР 28 АВТОБУСНЫ БУУДАЛ БАРИНА
Баянзүрх дүүргийн 20,23,28-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11.0 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” ХХК ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 6 123 550 161 төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 03–наас 08 дугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэж дуусгана.
Ингэснээр одоогийн 7м-ийн өргөнтэй зорчих хэсгийг 8м болгон өргөтгөж , хуучин 1-ийн диаметртэй 9ш хоолойг 18,36 у/м төмөрбетон гүүрийн хамт засварлана. Мөн авто замын суурийг цементээр бэхжүүлсэн хайрган сууриар сольж, асфальтобетон хучилт 5 см дэвсэх юм. Шинээр 28 автобусны буудал хийх бөгөөд авто зам баруун гар талдаа гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөөд байна.
Газар чөлөөлөлт: Авто замын трассын дагууд нийт 119 объект багтсан байна. Үүнээс замын хөвөө даланд орсон хашаа 95, байшин 22, зорчих хэсэгт орсон байшин 4, путк тампр 2 байна.
Одоогоор замын хуучин хашлагыг 6300 у/м газар хуулж зайлуулж талбайг цэвэрлэн УСУГ-аас цэвэр усны хамгаалалтын газар түр замыг байгуулах зөвшөөрөл авч гэрээ байгуулаад байна. Мөн 4.0 км түр замыг хусаж тэгшлэн байнгын усалгаа хийж тээврийн хэрэгслийг зорчуулж байна. НТГ болон НЗЦГ-тай хамтран ажиллаж зохих тэмдэг тэмдэглэгээг түр замд тавьж ажиллаж байна. 2.0 км авто замын хуучин хатуу хучилтыг ресакладаж 1-р үеийг хийж индүүдэж нягтруулсан. 700м газар цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэж 5 хоногийн бэхжилт явагдаж байна. 4-н цэгт шинээр хийх автобусны буудлын өргөсөлт хийгдэж хөлдөлтөөс хамгаалах үе байгуулж, 1 диаметртэй төмөр бетон хоолойн угсралтыг хийж байна. Авто замын нийт ажлын явц 21 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээлээ.
URL: