Жүдо бөхийн дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүн тодорлоо
2011 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын Парис хотноо наймдугаар сарын 23-28-нд зохион байгуулагдана.
Лондонгийн олимпийн эрх авахаар оноо цуглуулж буй жүдочид энэхүү тэмцээнээр хамгийн өндөр буюу түрүүлвэл 500, мөнгөн медаль 300, хүрэл медаль 200 оноо, шагналт V байр 100 оноо тус тус хүртэх юм.
Дэлхийн аваргад оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорч энэ сарын 14-нд эх орноосоо мордохоор болжээ. Багийн дасгалжуулагчаар хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, П.Нямлхагва, Д.Нармандах, Х.Болдбаатар нар ажиллах юм байна. Ингээд дэлхийн аваргад зодоглох тамирчдыг сонирхуулъя.
Эрэгтэй 60кг
Д.Төмөрхүлэг
Ч.Болдбаатар
66кг
Х.Цагаанбаатар
С.Мияарагчаа
73кг
Г.Одбаяр
С.Ням-Очир
81кг
Г.Түвшинжаргал
О.Ууганбаатар
90кг
Э.Энхбат
Б.Жанчивдорж
-100кг
Н.Түвшинбаяр
Б.Тэмүүлэн
+100кг
Н.Батсуурь
Б.Төгөлдөр
Эмэгтэй 48кг
Б.Бат-Эрдэнэ
М.Уранцэцэг
52кг
М.Бундмаа
Б.Солонго
57кг
Д.Сумъяа
Т.Баттөгс
63кг
Ц.Мөнхзаяа
70кг
Ц.Наранжаргал
-78кг
П.Лхамдэгд
+78кг
Д.Цэрэнханд
Б.Ирээдүй
URL: