АН-ын хараанд орсон УБЕГ-ын дарга

6-25-1_700x700Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад үгүйсгэсэн гэх бөгөөд харин Цагдаагийн ерөнхий газраас тоймтой хариу өгөөгүй ажээ.

Ц.Пүрэвдоржийг хуулийн байгууллага шалгаж буйдаа гол нь биш түүнийг албан тушаалаа өгөхийг шахаж эхэлсэн гэнэ. Учир нь жил жилийн сонгуулийн өмнө засгийн эрх баригч бүлэг энэхүү Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хараандаа оруулж өөрийн хүнээ томилдог нь бичигдээгүй хууль болчихсон. Тиймдээ л өмнөх засгийн газрын үед томилогдсон Ц.Пүрэвдоржийг суудлаас нь буулгах санааг АН-ын одоогийн удирдлагууд санаархаж эхлэв бололтой.

Шат, шатны сонгуулиар хийдэг луйвар булхайг бүртгэлийн байгууллагаар дамжуулж гардан зохион байгуулдаг нь албан болон албан бус баримтаар ил болсон. Иймдээ ч ирэх сонгуулиас өмнө УБЕГ-ын удирдлагыг солих нь тодорхой юм.

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих