Туркийн хакерууд МҮОНРТ-ийн сайтыг хакердаж төрийн далбаагаа тавьжээ
МУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны вэбсайт индонезийн хакеруудын довтолгоонд өртөж байлаа. Манай улсын албан ёсны томоохон сайт ийнхүү дахин хакеруудын дайралтад өртлөө.
Одоо та бүхэн МҮОНРТ-ийн www.mnb.mn сайт руу орж үзвэл cryptr.org гэсэн бичиг гарах бөгөөд түүнийг ок хэмээн дарвал тус хакерын бүлгийн гишүүдийн нэрс болон туркийн газрын зураг болон төрийн далбаа түүний дээр энэ улс бол манайх гэсэн туркаар бичсэн бичиг байгаа.
Бүхэл бүтэн улсын стратегийн чухал обьектын албан ёсны вэбсайт ийнхүү хаа газрын хакеруудын тоглоом болж ямар ч зүйл хийлгүй бүтэн 24 цагийг өнгөрөөж байгаа нь ичгэвэртэй.
Одоо манай сошиал сайтууд болон чатуудаар туркийн cryptr.org сайтыг өөрсдийг нь хакердаад өг хэмээх уриалга тархаж байгаа гэнэ.
Сүүлийн үед дэлхий нийтээр хакеруудын довтолгоо эрчимжиж томоохон улс гүрнүүдийн албан ёсны вэбсайтууд хакердуулж шуугиан тарьсаар байгаа.
Манай улс ч мөн “цаг үетэйгээ хөл нийлүүлж” хакерын довтолгоонд ийнхүү өртөөд байна.
О.Нар
URL: