БНХАУ АНУ-ын давамгайлах эрх мэдлийг авах уу?
ВАШИНГТОН. /NHK/. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар, тэдний бараг тэн хагас нь АНУ бус БНХАУ-ыг супер гүрэн болно гэж үзэж байна. АНУ-ын “Pew” судалгааны төвийн явуулсан судалгаанд 40 орны 40 мянга орчим иргэн оролцжээ.
Судалгаанд оролцогсдын 69 хувь нь АНУ-ын талыг баримталж байгаагаа илэрхийлсэн бол 55 хувь нь БНХАУ гэсэн байр суурьтай байна. Харин судалгаанд оролцсон БНХАУ-ын иргэдийн 44 хувь нь АНУ хамгийн хүчирхэг гүрний эрх мэдлээ хадгалсаар байна гэж үзсэн бол судалгаанд оролцсон америкчуудын 38 хувь нь БНХАУ хамгийн хүчирхэг гүрэн болж магадгүй гэсэн бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанд оролцсон нийт иргэдийн 48 хувь нь АНУ бус БНХАУ дэлхийг тэргүүлнэ гэж үзсэн бол тэдний 35 хувь нь үгүй гэж бодож байна. Ази тивд цэргийн нөөц бий болгох АНУ-ын төлөвлөгөөг судалгаанд оролцсон Ази-Номхон далайн бүс нутгийн иргэдийн 51 хувь нь таатай хүлээн авч байгаа бол 34 хувь нь эсэргүүцжээ.
БНХАУ-тай цэргийн мөргөлдөөн үүссэн тохиолдолд, судалгаанд оролцсон Өмнөд Солонгосын иргэдийн 73 хувь, Филиппиний иргэдийн 66 хувь, япончуудын 60 хувь нь АНУ-ын хамгаалалтыг авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын Ази дахь холбоотон орнууд болон БНХАУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд АНУ цэргийн хүчээр холбоотон орнуудаа хамгаалах хэрэгтэй гэж судалгаанд оролцсон америкчуудын 56 хувь нь үзсэн бол 34 хувь нь эсрэг бодолтой байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: