Шатахууны үнийг хямдруулсангүй

Шатахуун импортлогч компаниуд өнгрөсөн долоо хоногт бүр төрлийн шатахууны үнийг литр тутамд 90 төгрөгөөр нэмсэн нь олныг ихэд бухимдуулсан. Газрын тосны газрынхан өчигдөр нефть импортлогч компаниудын удирдлагатай уулзаж, шатахууны үнийг 50-60 төгрөгөөр л нэмэх боломжтой гэж үзэж байгаагаа хэлж өнөөдөр 12.00 цаг гэхэд АИ-92, АИ-80 шатахууны үнийг 30 төгрөгөөр хямдруулах үүрэг өгсөн билээ.

Заасан хугацаанд үнээ буулгаагүй компаниудын нефть импортлох тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсвэл хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэлсэн юм. Гэвч өнөөдрийн 13.00 цагийн байдлаар ШТС-ууд үнээ буулгаагүй л байна.

Харин “Петровис”, “НИК” компани өчигдөр дизель түлшний үнээ литр тутамд 100 төгрөгөөр хямдруулжээ.

А.Зул

URL:

Сэтгэгдэл бичих