АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг “хөөх”, эсэхийг шийднэ
АН-ын 32 гишүүний бүрэлдэхүүнтэй Гүй- дэтгэх зөапөл өчигдөр хуралдаж, Засгийн газарт хамтарсан гэрээг нягтлах тогтоол гаргав. Уг тогтоолд “АН-аас Засгийн газарт хамтарч ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасугай” гэжээ.
МАН-ынхан саяхан Архангай аймгаас улс төрийн “Бид хамтдаа” аян эхлуүлсэн.
Ингэхдээ МАН-ыг төлөөлж, танхимд багтаж буй сайд нар Засгийн газраа муулсан гэж АН-ынхан эгдүүцэж байгаа. Тиймээс МАН- ыг Засгийн газраас “хөөж” гаргах яриа тэд- ний дунд газар авчээ. Өнгөрсөн даваа гаригт болсон намын бүлгийн хурлаараа энэ асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн ч хойш нь тавьсан юм. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ынхан албан тушаалд хүнээ тавих тал дээр маш сайн ажиллаж, гэрээгээ биелүүлсэн. Харин тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр гэрээгээ биелүүлээгүй” гэж ярьсан.
Т.Энхбат
Эх сурвалж: Өнөөдөр сонин
URL: