АН гэрээгээ дүгнэх нь МАН-ыг Засгаас гаргах шийдвэрт хүргэв үү!
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар “Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасугай” гэсэн тогтоол гаргажээ. УИХ дахь АН-ын бүлгээс МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэнэ гэж мэдэгдлээ. Өнөөг хүртэл нууцалж буй 20 гаруй заалт бүхий гэрээнийх нь албан тушаалаа хуваарилна гэсэн заалт биелсэн гэж байна. Бусдаар ургашилсан ажил байхгүй гэж дүгнэжээ. Иймд МАН-ыг Засгаас гаргах шийдвэрт АН хүрлээ гэж эх сурвалжууд хэллээ.
URL: