“Ухаалаг утас”-аар далласан МҮИС төгсөгчдийн тархийг угаасаар…
Ерөнхий боловсролын дунд сургуулиа дөнгөж төгсөөд аль их дээд сургуулийг сонгохоо мэдэхгүй будилж байгаа хүүхэд, эцэг эхчүүд цөөнгүй байдаг үе жил бүрийн өдийд тохиолддог. Хүүхэд зөв их дээд сургуулиа сонгож зөв мэргэжлээрээ суралцах нь ирээдүйн амьдралынх нь баталгаа болж өгдөг гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл манай улсын их дээд сургуулиуд өөрсдийн боловсролын түвшинг ахиулж оюутнуудынхаа толгойд үлдэх үлдэцтэй хичээл сургалтанд нь анхаархаас илүүтэйгээр хий хоосон нэр бүхий уриа лоозон, суртачилгааг урдаа барьж байна. Эхэндээ манай сургууль магадлан итгэмжлэгдсэн хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, гадаадын олон сургуультай хамтарч ажилдаг, сайн сурсан оюутнуудаа 100, 50%-ийн хөнгөлөлттэй сургана гэдэг байсан бол одоо бүр цагаандаа гарчээ.
МҮИС буюу Монголын үндэсний их сургууль нь сургуульдаа бүртгүүлсэн тохиолдолд I Phone 6 хожих сугалаанд оролцох эрхтэй болно гэнэ. Энэ арай хэрээс хэтэрч байна шүү дээ. Ухаалаг утас хожих гэж их сургуульд сурах гээд байна уу? Өөрийгөө хөгжүүлж, өөрөө ухаантай болох гэж “Их дээд сургууль”-д сурах гээд байна уу?!!! Үнэндээ МҮИС-т ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн суралцагсад байдаг. Учир нь тэдний толгойг эргүүлсэн олон уриа лоозон Улаанбаатар хотын хаа сайгүй харагддагтай холбоотой биз.
Э.Намуун
URL: