ХЄШЄЄ ХVРЭЛДЭН “ИЛБЭДДЭГ” БИЗНЕС ХЭНИЙХ ВЭ

Нээрээ хэнийх юм бол доо. Шинэчилнэ, янзална гэдэг нэрээр мєнгє “саадаг” бизнес их байгааг хэлэх vv хардах сэтгэл эрхгvй тєрєх юм. Хаширсан гэж хаширсан хvнийг хэлдэг юм аа гэдэгчлэн улсын нэр барьж энэ тэр ажлыг хийгээд хэдэн тєгрєг тоншоод гэх яриа чих дэлсдэгийг хэлэх vv гол харлана. Харамч нарийндаа бус, аав, ээж, найз нєхдийн минь хєлсєє дуслуулан хєдєлмєрлєсєн мєнгийг vргvй зарах гээд байгаа болохоор л тэр. Яадгийм. Эзэн нь юм аа мэ-дэж, эрэг нь усаа хашиж байгаа юм чинь иргэн хvний хувьд хяналт тавих эрх бий байх гэж єєрийгєє ємєєрсєн нь энэ.

Уг нь ч ард тvмэн бидэндээ Д.Сvхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасvрэн жанжны хєшєє мод, шавар, шохойн байсан ч сайхан л харагдана. Ард тvмнийхээ ахуй амьдрал, цаашлаад улс орныхоо тєлєє бvлээн цус, амь биеэ золиослосон тэднийгээ сэтгэлдээ мєнхєлж, харж явах гэсэндээ л хєшєє дурсгал болгон мєнхєлж байгаа хэрэг. Гэтэл тэднийг тайван байлгахгvй яах гэж ийшээ тийшээ зєєж, мода энэ тэрээ хэмээн хvрэлдэнэ гэж зовоодог байна аа. Амьтай байсан бол дайны vед та нарын тєлєє амиа vл хайрлан ажилласан, энх амгалангийн цагт ядаж тайван байлгаач хvvхдvvд ээ гэх байсан даа. Эсвэл хvрэлдэнэ гэдэг энх цагийн мода юу. Чамирхал уу. Хааяа нэг будаг нь халцарч, шавар шохой нь унасан ч энийг янзлаач гэж шvvмжилнэ vv гэхээс алт, хvрэл болгосонгvй гэж ард тvмэн шvvмжлэхгvй. Ёстой л хєнжлийнхєє хэрээр хєлєє жий гэдгийг монголчууд шиг сайн ойлгодог ард тvмэн байхгvй байх. Хоосон хонож байсан ч тєр засгийнхаа буянаар болж байна хєєрхий гэдэг л улсууд шvv дээ.
Саяхан олон ой давхцсан нэрээр тєв талбайд 74 жил заларсан Д.Сvхбаатар жанжны хєшєєг дэндvv царай муутай байна хэмээн наадмын ємнєхєн л урд хєршид 90 саяар хvрэл болгон залсан тvvхтэй. Их мєнгє шvv. Бvтэн хvрэл биш бvрснийхээ тєлєє. Энэ сvvдэр Д.Сvхбаатар жанжны хєшєєг сvндэрлvvлсэн нэрт уран барималч С.Чоймбол гуайн хоёр дахь том уран бvтээл болох МУИС-ийн ємнєх маршал Х.Чойбалсангийн хєшєєнд туссан. Гэхдээ тvvний хувьд зvсээ хувиргахгvй шинээр хийгдэнэ. Учир нь, Баянзvрх дvvргийн Засаг дарга асан Гантємєрийн хэлснээр хєшєє хэд хэдэн залгаасаар бvтсэн болохоор эвдэлгvй авах бололцоогvй хэмээн мэдээлж байсан удаатай. Тэгэхээр 1946 онд барьж Тєрийн шагнал хvртэж байсан тvvхтэй С.Чоймбол гуайн эл хєшєє эдvгээ vгvй болчихсон гэсэн vг. Vнэндээ хvрэлдэнэ гэдэг их л нарийн технологитой хvнд хэцvv юм байх. Тиймээс ч урд хєрш рvv хэдэн хєшєєгєє илгээлтийн эзэн болгож байгаа хэрэг. Харин Х.Чойбалсан гуайн хєшєєний хувьд шинэ эх загвараар морилох нь.
Холч хараатай монгол хvний vгийн санд єнгєрсєн рvvгээ гар буугаар буудвал ирээдvй чам руу их буугаар буудна гэсэн vг бий. Тухайн цаг vедээ гараа гарган сэтгэл оюунаа зориулан бvтээж эзэндээ Тєрийн шагнал хайрласан бvтээлийг эвдэх зєвшєєрлийг хэн єгєв. Энэ талаар нийслэлийн Соёл урлагын газраас тодруулахад “Тєслийн хvрээнд хийж байгаа гэсэн мэдэхгvй” хэмээн толгой сэгсэрсэн хариулт єгєв. Мэдэх ёстой газар нь мэдэхгvй байхаар хэдэн хєшєє эзэнгvйдэх нь аргагvй мэт.
Уг нь хєшєє дурсгалыг 1996 оны дєрєвдvгээр сарын 11-нд батлагдсан “Соёлын тухай хууль”, 2001 оны зургадугаар сарын 8-нд батлагдсан “Соёлын євийг хамгаалах тухай хууль” зэрэг бусад эрх зvйн актаар зохицуулсан байдаг. Гэвч энэ хууль Х.Чойбалсангийн хєшєєнд vйлчлэхгvй бололтой. Vнэндээ манайд хєшєє дурсгалыг барина гэхээс хамгаална гэдэг нvдний гэм гэлтэй.
Хєшєє дурсгал тухайн хvн, тvvхэн vйл явдлыг хойч vедээ байнга дурсагдах, улс орны хєгжлийн vзvvлэлт гэдэг. Улаанбаатар хотын Соёл урлагийн газрын судалгаагаар нийслэлд тvvх соёлын vнэт дурсгал, хєшєє дурсгал, єндєрлєг болон баримал нийт 105 ширхэг байна гэжээ. Гэхдээ “Хотын нутаг дэвсгэр дэх тvvх соёлын vнэт дурсгал, хєшєє дурсгал, єндєрлєг болон баримал”-ын жагсаалтыг харахад сайн ангилалд 68, дунд зэрэгт 35, мууд 2 объектийг бvртгэсэн байна. Гэвч тухайн хєшєє тус бvр дээр очиж ажиглалт судалгаа хийхэд дээрхи бvртгэл баттай биш байгаа гэнэ. Зарим хєшєє нь єнгєє алдаж, эвдэрч гэмтсэн эсвэл тухайн газартаа байхгvй, єєр тийш зєєгдсєн байжээ. Єєрєєр хэлбэл, арчлалт хамгаалалтгvйгээс эвдэж сvйтгэх, эзэнгvйдэж єнгє, чанар нь муудах, зарим хєшєєг бvр ад шоо vзэн зайлуулах явдал багагvй гарсан гэсэн vг.
Тэгэхээр ємнєхєє арчилж чадахгvй байж хvрэлдэнэ гэдэг ёстой мєнгє нь илvvдсэн хvний зан бололтой. Тэрний оронд байгаагаа ашиглаад арчлаад явбал хэчнээн сайхан. Магадгvй Д.Сvхбаатар, Х.Чойбалсангийн хєшєєг хvрэлдсэний оронд байгаа хэдэн хєшєєгєє засаад авсан бол нvдэнд илvv торж сэтгэл єег байх байсан биз.
Ямар ч гэсэн одоо ямар хєшєєг хvрэлдэнэ гэж айлгах бол. Уг нь байгаа юм байгаагаараа л байвал сайхан л гэдэг. Гэвч хvрэлдэх євчин тусчихаад байгаа албан тушаалтнуудын хувьд бvх л хєшєєний зvсийг хувиргана гэж зvтгэх вий дээ. Яахав. Мэргэжилтнvvдийн хэлснээр хэдэн шавар хєшєєг сахилгагvй нэгний гарын шvvс болгож гэмтээж байхаар хvрэл болгосон нь дээр гэж байгаа ч нэгийг нь хvрэл болгочихоод бусдыг нь яана гэсэн vг вэ. Арчлаад яв гэхээр тордоггvй мєртлєє хvрэл болголоо гээд хайрлах уу. Монголоос єєр улсад гарын дvйтэй ур ухаанаараа бvтсэн алдарт уран барималчдынхаа уран бvтээлийг эвдлэн сvйтгэчихээд хvрэл болголоо гэж илбэ vзvvлдэг газар vгvй байх. Тэр дундаа тєсєл хєтєлбєрийн шугамаар….


URL:

Сэтгэгдэл бичих