Өрийн менежментийн хувилбарууд буюу дэлхийн цуурай
Он дараалан олон улсын зах зээлд гаргасан бонд болон арилжааны зээлүүдээ эргүүлэн төлөх оргил жилүүдийн хаяанд монголчууд ирлээ. Хамгийн эхнийх нь 2017 оны гурав дугаар сарын 21нд тохионо.
Энэ өдөр Монгол Улсын Хөгжлийн банк 580 сая ам.долларын Евробондын үндсэн төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр бараг дуулах үүрэгтэй. Евробондын төлбөрийг амжилттай давлаа гэхэд араас нь Засгийн газрын болон Хөгжлийн банкны олон улсын зах зээлд гаргасан бонд, зээлийн төлбөрүүд 2017-2023 онд шил шилээ даран Монгол Улсыг хүлээж байна.
Засгийн газар болоод Хөгжлийн банкны төлөх ёстой арилжааны зээл, бондын төлбөрийг багцлан авч, тоолж үзье. Засгийн газрын “Чингис” бондын үндсэн төлбөрт 2018 оны нэгдүгээр сарын 5, 2022 оны арван хоёрдугаар сарын 5-нд нийт 1.5 тэрбум ам.доллар төлөх ёстойг олон нийт мэднэ. Тэгвэл түүнээс гадна Монгол Улсын Хөгжлийн банкны дансан дээр тэмдэглээтэй байгаа 580 сая ам.долларын Евробонд, 30 тэрбум иенийн “Самурай” бонд, БНХАУ ын Хөгжлийн банкны 162 сая ам.долларын зээл, 300 сая ам.долларын мөнгөн дүн бүхий “Credit Suisse” банкны синдикат зээлийг ойрын найман жилийн хугацаанд Монгол Улс “халааснаасаа” эргүүлэн төлөх учиртай.
Мөн Хөгжлийн банк өөрийн эрсдэлээр эх үүсвэрийг нь бүрдүүлсэн 13.1 сая еврогийн Германы “Commerzbank”-ны, ОХУын “Внешэконом” банкны 74 сая ам.долларын экспортын зээлийг энэ хугацаанд бараг дуулахыг мартаж болохгүй. 580 сая ам.долларын Евробонд, үйлдвэржилтийн “Самурай” бондын 30 тэрбум иенийн эргэн төлөлтийг 2017 болон 2024 онд тус бүр нэг удаагийн төлбөрөөр төлнө. Харин бусад эх үүсвэрийн эргэн төлөлтийг жил бүр тодорхой хувиар хорогдуулж төлөх аж.
Бонд эзэмшигчид 200 сая ам.долларын бондыг эргүүлэн өглөө гэж бодоход Хөгжлийн банк шинээр 300 сая ам.долларын бонд гаргаж, эх үүсвэрээр нь 200 саяыгаа “даран”, бондын бүтцээ шинэчлэх агаад үлдэх 380 сая ам.долларыг хугацаанд нь буюу 2017 ондоо төлөх боломжтой
Тоо бодъё. Нийлбэр дүнгээрээ бараг гурван тэрбум ам.долларын төлбөр ойрын найман жилийн хугацаанд Монгол Улсыг хүлээж байгаа нь эндээс харагдаж байна. Тодруулбал, эдгээр нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн өнөөгийн түвшнээс 2.3 дахин өндөр дүнтэй. Гэхдээ эдгээр эх үүсвэрүүдийг хэрхэн зарцуулсныг Та, бид нүдээрээ харж буй. Монгол нутагт өнгөрсөн цөөн жилийн турш цэцэглэсэн ололт, амжилтыг энэхүү гурван тэрбум ам. доллараар бий болгосон билээ. Гэхдээ жилд арав гаруй тэрбум ам.долларын ДНБ үйлдвэрлэж буй улс найман жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын өр төлнө гэдэг тийм ч аймаар тоо биш.
Аргентиний 100 тэрбум ам.долларын өрийн дэргэд жаахан байгаа биз. Чухам төлбөрийг нь Монгол Улс аль халааснаасаа гаргаж, хэрхэн төлөхөөр төлөвлөж буй нь эрхгүй анхаарал татаж байна.
“JP Morgan”, “Deutsche Bank”, “Credit Suisse”, HSBC, “Standard Chartered” тэргүүтэй дэлхийн хөрөнгө оруулалтын 14 банкны өндөр дээд түвшний төлөөлөгчид энэ сард Монголд богино хугацаагаар, дараалан айлчлаад буцсаныг эрхэм уншигч Та анзаарсан уу? Тэдний заримаас “Засгийн газрын мэдээ” сонин ярилцлага аван уншигчдадаа хүргэсэн билээ.
Товчхон тайлбарлавал, эдгээр нь Монгол Улсад санхүүгийн зөвлөгөө тогтвортой өгөх сонирхолтой банкууд бөгөөд энэ удаад Хөгжлийн банкны урилгаар Монголд саатаж, дээр дурдсан эргэн төллөлтүүдийг хэрхэн зохицуулах өрийн менежментийн зөвлөгөө өгөөд буцсан юм. Санхүү, хөрөнгийн зах зээл дэх бусад улсын шилдэг туршлагуудыг бидэнд танилцуулж, тэдгээрээс чухам манайд аль нь тохиромжтой, боломжтой болохыг зөвлөсөн хэрэг.
Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкинд өөрсдөд нь өрийн удирдлагын 40 гаруй хувилбар бий гэх. Харин санхүүгийн аваргуудтай зөвлөлдөөд тэдгээрээс санхүүжилтийн дөрөв, таван аргыг шигшин үлдээжээ. Ямар аргыг ашиглахаар төлөвлөж буй юм бол хэмээн
Та сонирхож байна уу?
1. Бонд эзэмшигчидтэйгээ “наймаалцах” аргыг банкирууд юуны өмнө санал болгожээ. 2017 оны гуравдугаар сарын 21нд төлөх учиртай Евробондоор жишээлүүлэн тайлбарлавал, одоо байгаа хөрөнгө оруулагчдад хандан бондыг эргүүлэн төлөх хугацааг сунгах гэнэ. Гэхдээ бондын хоёрдогч зах зээл дэх хүүг харгалзан хүүгийн түвшинг шинээр тохирч болох аж.
2. Удаахь аргыг нь 14 банкны өндөр дээд түвшний төлөөлөгчид энэ сард Монголд богино хугацаагаар, дараалан айлчлаад буцсан “Солих санал болон шинээр хөрөнгө босгох” гэж нэрлэж болно. Бондоо эргүүлэн худалдаж авахаар зэхэж буйгаа хөрөнгө оруулагчдадаа зарлана. Тухайлбал, Евробонд өнөөдөр хоёрдогч зах зээл дээр нэрлэсэн үнийнхээ 96 хувиар үнэлэгдэж байвал арай өндөр үнэлгээгээр, жишээлбэл, 98 хувиар худалдан авна гэдгээ бонд эзэмшигчдэд мэдэгдэхаж. Бонд эзэмшигчид 200 сая ам.долларын бондыг эргүүлэн өглөө гэж бодоход Хөгжлийн банк шинээр 300 сая ам.долларын бонд гаргаж, эх үүсвэрээр нь 200 саяыгаа “даран”, бондын бүтцээ шинэчлэх агаад үлдэх 380 сая ам.долларыг хугацаанд нь буюу 2017 ондоо төлөх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ нь бондын төлбөрийн тодорхой хэсгийг нь хааж, үлдсэнийг нь эргүүлэн төлөх хугацааг сунгах арга чарга юм.
3. Дараагийн боломжит хувилбар нь “Exchange tender one day switch”. Шинээр бонд санал болгож, одоогийн бондоо бэлэн мөнгөөр сольж авах, эсвэл шинээр гарах бондыг худалдан авах эрхийн баталгааг санал болгох юм. Гэхдээ энэ арилжаа нь нэг өдрийн дотор хийгдэх онцлогтой.
4. Харин дөрөв дэх нь “Switch tender” буюу бондынхоо хүүг шинээр тохироод, хугацаагаа тохирох гүйгээр уян хатан байлгах хувилбар аж.
Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк эдгээр хувилбаруудыг хэлэлцээд, эхний ээлжинд 2017 оны Евро бондын эргэн төлөлтийг хэрхэн зохицуулахаа ирэх сарын сүүлчээр шийдвэрлэх төлөвтэй байна.
Эдгээрээс гадна мэдээж шинээр бонд гаргаад, хугацаа нь айлчлах үед хуучин бондынхоо төлбөрийг төлж, шинэ бондынхоо эргэн төлөл тийг цаашид хийж болох тав дахь хувилбар Засгийн газар, Хөгжлийн банкинд бий. Энэ нь дээрх аргуудтай харьцуулахад энгийн боловч өртөг өндөртэй аж. Өмнөх дөрвийг нь одоо хэрэгжүүлсэн ч болох агаад хөрөнгө оруулагчидтай хэ лэлцээ хийхэд цаг хугацаа шаардах боловч өртөг зардлын хувьд хамаагүй хямд хувилбар болохыг Хөгжлийн банкны баталгаатай эх сурвалж мэдээлж байна.
Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк эдгээр хувилбаруудыг хэлэлцээд, эхний ээлжинд 2017 оны Евро бондын эргэн төлөлтийг хэрхэн зохицуулахаа ирэх сарын сүүлчээр шийдвэрлэх төлөвтэй байна. Гэхдээ Евробондоос өмнө Монгол Улсын Засгийн газрын “Чингис” бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг эхэлж зохицуулах нь Монгол Улсын хувьд ашигтай байгааг Хөгжлийн банкны түшмэл ярилаа. Ямартай ч ирэх есдүгээр сар айлчлахад санхүүгийн зах зээлийн шинэ аргуудын нэгийг Монгол Улсын Засгийн газар, эсвэл Хөгжлийн банкны бондуудын аль нэгэнд ашиглах аж.
Монголчуудын хувьд танил биш ч, эдгээр нь дэлхийн зах зээлд цоо шинэ арга биш гэдгийг энд тодотгоё. Энэ жил л гэхэд Филиппин дөрвөн удаа, Вьетнам, Шри Ланк саяхан өрийн ийм менежмент хийжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хөрөнгийн зах зээлд байнга л явагдаж байдаг механизм аж. Тухайлбал, Вьетнам улс “Солих санал болон шинээр хөрөнгө босгох” аргыг ашиг лан 2016, 2020 оны 662 сая ам.долларын бондыг сольж, нийт 726.6 сая ам.долларын бондыг амжилттай арилжаал сан тухай олон улсын “Credit Suisse” банкны Ази тив хариуцсан гүйцэтгэх захирал Али Аббас Алам манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Өндөр үнэтэй, богино хугацааны бондыг урт хугацаатай, санхүүжилтийн хямд эх үүсвэрээр солих зорилт бүхий уг арилжааны үр дүн нь Засгийн газрын зорилтыг давж байсан гэдэг.
2017 он тулаад ирэхийг хүлээж, он дараалан төлөх эргэн төлөлтүүдийг уяхгүйгээр жил жилд нь идэвхтэй менежмент хийх ийм аргуудыг ашиглах нь дийлэнх хөрөнгө оруулагчид таалагддаг гэнэ. Учир нь ийм менежментүүд нь “туршлагатай зээлдэгч” хэмээх мессежийг хөрөнгө оруулагчдад хүргэдэг төдий гүй хөрөнгө оруулагчдынх нь хүрээг ч тэлдэг болохыг олон улсын банкирууд тодотгожээ.
Зургийг: http://www.burkesspecialkids.com
URL: