Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өлсгөлөн зарлана гэнэ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын 11 бие төлөөлөгч өнгөрөгч 5 сарын 4-нд анх аймгийнхаа засаг дарга С.Насанбатыг огцруулах талаар өргөх бичгийг ИТХ-ын дарга н.Цэндсүрэнд өгсөн ажээ. Гэвч хуулийн хугацаа буюу 15 хоногт багтааж ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлаагүйгээр үл барам тус өргөх бичигт гарын үсэг зурсан гишүүдэд нөлөөлж тэднийг тендер болон албан тушаалаар хахуульдаж нэрийг нь татуулсан байна.
Ер нь Дархан-Уул аймгийн засаг дарга болсноос хойш албан тушаалаа ашиглан хууль бус үйл ажиллагааг удаа дараа зохион байгуулсан гэдгийг АУДИТ-ын шалгалтаар тогтоосон. Тодруулбал: Орон сууцны байраа 40 сая байсныг тендер будилуулж эхнэр нөхөр хоёрыг 90 ба 70 саяар оролцуулж 70 саяар байраа авсан. Мөн 205 сая төгрөгний үнэтэй байрыг 450 саяар авч бусдад түрээсэлсэн гээд тоочоод байвал барагдахгүй их НО дагуулсан будилааны эзэн бололтой.
Ингээд дахин ИТХ-ын 12 гишүүн С.Насанбатыг засаг даргын үүрэгт ажлаас нь түтгэлзүүлэх хүсэлтийг дахин ИТХ-ын дарга н.Цэндсүрэнд өгсөн боловч тэрээр өөрийгөө өвчтэй хурал даргалах боломжгүй гээд Дархан сумын засаг дарга Азжаргалд эрхээ шилжүүлсэн ажээ. Гэтэл н.Азжаргал нь зөвшилцөөгүй гэдэг шалтгаанаар хуралдааныг даргалахаас татгалзсан ажээ.
Ийнхүү өргөх бичиг барьснаас хойш 15 хоногийн хугацаа өнөөдөр буюу 23-нд дуусгавар болж байгаа боловч одоо болтол хурлын товыг зарлаагүй ажээ. Тиймээс Дархан сумын захиргааанд суулт зарлана гэдгээ бичгээр мэдэгдсэн ажээ. Хуулийн хугацаа болох 3 хоногийн дараагаас эхлэн суулт зарлах юм гэнэ.
ИТХ-ын гишүүд эсэргүүцлээ цаашид үргэлжлүүлэх бөгөөд суулт зарлах бөгөөд цаашилбал өлсгөлөн болгоно гэдгээ мэдэгдлээ.
2012 оны орон нутгийн сонгуулиар Дархан уул аймагт МАН-18, АН-11, Эвсэл-2, бие даагч-2 нийтдээ 33 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгосон. Ингээд дийлэнх олонх болсон МАН-аас аймгийн засаг даргаар С.Насанбат сонгогдсон ажээ.
URL: