Оюутолгойд хоёр банк санхүүжилт олгох санал нэмж ирүүлсэн

oyutolgoi000604Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр хоёр тал тохиролцсоноос хойш нэг сар дөрөв хоногийн хугацаа өнгөрч байна. Санхүүжилт энэ ондоо багтаад орж ирнэ гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Далд уурхайд 5.4 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүнээс 4.2 тэрбум ам.долларыг нь олон улсын банкуудаас, үлдсэнийг “Оюутолгой” компанийн орлого, мөнгөн урсгалаас санхүүжүүлэхээр тогтоод буй. Олон улсын банкуудаас хэзээ санхүүжилт татах талаар “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас тодруулахад “Бид одоогоор 20 гаруй банкгай хэлэлцээ хийж байна. Нэмж хоёр банк санхүүжилт олгох хүсэлтээ илэрхийлсэн. Ойрын хугацаанд асуудал шийдэгдэнэ. Гэхдээ Оюутолгой компани шинэчилсэн ТЭЗҮ-ээ эхлээд шийдвэрлэх асуудал хүлээлцэж байна” хэмээв.

 
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих