Г.Шийлэгдамба ажлаа өгөхгүй хэмээн зугтжээ
МАХН-ынхан Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгаа огцруулахаар оволзож эхэллээ. Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах, томилох асуудлыг МАХН-ын бага чуулганаараа хэлэлцдэг дүрэмтэй гэнэ. Таван толгой, Оюутолгойгоос аваад онц чухал асуудлууд УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед МАХН-ынхан нүдэн балай чихэн дүлий байгаа нь генсекийн хариуцлагагүй байдалтай холбоотой хэмээн бага чуулганыхан үзэж байгаа аж. Тийм ч учраас Бага чуулганы гишүүдийн гуравны нэгээс илүү буюу 86 гишүүний гарын үсэг бүхий албан шаардлагыг 6 сарын 22-ний өдөр нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доед нарт гардуулан өгч бага чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, шинэ генсекээ томилох асуудлыг өргөн барьсан байна. Гэвч намын аппарат, гүйцэтгэх товчооныхон уг шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахын оронд тус намын дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар шаардлагыг хүлээн авахгүй зугтаж, саатуулж байгаа юм байна.
URL: