“RIO-2016”-д эрдэмтдийн хүчийг төвлөрүүлнэ
ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төв Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс тус төвийн захирал, Хорват улсын өргөмжит консул П.Бат-Эрдэнэ, БТСЭШСХ-ийн дарга, ШУ-ны док, проф, МУГД Л.Ням, БТСЭШСХ-ийн ахлах мэргэжилтэн, ТУ-ны доктор Ю.Гандолгор нарын албаныхан байлцсан бол Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тус хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар, Боловсрол судлалын магистр, НЭМХ-ийн Эрүүл мэндийг дэмжих зан үйл судлалын секторын ЭША Х.Бямбасүрэн нар байлцав.
Санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын хоол тэжээлийн байдал хүнсний бодит хэрэглээг тодорхойлох судалгаа хийх, “RIO-2016” олимпийн наадамд бэлтгэж байгаа үндэсний шигшээ баг тус бүрийн спортын төрөл, ачааллын хэмжээтэй уялдсан хооллолтын цэсийг гаргах юм. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчдын эрүүл мэнд, бие бялдрын үзүүлэлтийг THP2 иж бүрэн тоног төхөөрөмжөөр хэмжин үнэлгээ хийж, зөвлөмжөөр хангах, Зан үйлийг өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа, ажлын байрны болон бусад дасгал хөдөлгөөнийг дэмжих сургалтууд болон спортын бэртэл гэмтлээс сэргийлэх аж. Үүний зэрэгцээ анхны тусламж үзүүлэх сургалтуудыг зохион байгуулах, 2016 оны Бразилийн олимпийн наадамд бэлтгэхэд эрдэмтдийн хүчийг төвлөрүүлэх, байнгын удирдлага, чиглэл авч харилцан ашигтай бүтээл, технологийг нэвтрүүлэхээр болжээ.
URL: