НУТГИЙН ЧУЛУУГАА “ЗАРЖ ИДЭХ ЦАГ”
Хөдөө явж байгаад тал дээр маш олон хүн доош тонголзож, нэг юм түүж байгаатай таарлаа. Хэрэгт дурлаад очиж хэсэг хүмүүстэй жаахан хуучиллаа. Тэр хүмүүс нэг жижигхэн бөөрөнхий чулууг маш ихээр түүсэн байлаа. Энэ яадаг чулуу вэ гэсэн чинь “Аан энэ их үнэтэй авдаг чулуу байгаа юм аа. Хятадууд үнэтэй авч зүүлт хийдэг гэсэн…” гэж байх юм.
Би нэлээн гайхаад цааш явж байгаад нэгэн учир мэдэх нутгийн хүнтэй уулзаж асуусан чинь харин тэс өөр хариулт өгч байна. Энэ хүмүүсийн түүж байгаа чулууг “Шилэн мана” гэдэг юм. Хятадууд их өндөр үнээр авч байгаа, хүмүүст бол зүүлт гоёл хийдэг энэ тэр гэх боловч яг үнэндээ бол энэ чулууг Хятад руу гаргаж, өөрсдийн газар шороондоо цацдаг гэнэ лээ” гэсэн юм.
Энэ Шилэн мана гэдэг чулуу газрын хөрсний чийгийг хадгалах маш чухал үүрэгтэй увидастай чулуу юм байна лээ. Их л харамсалтай санагдлаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tsalin hols n amidral n hureltsehgui olsoj uhehguin tuld ingej bgaa shuu dee