Таван толгойн төслийг татаж авч магадгүй
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Тавантолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Өргөн барьсан цагаас хойш өнөөдрийг хүртэл УИХ уг хуулийн төслийн хэлэлцэхгүй байгаа юм. Тодруулбал, их хурлын дарга захирамж гаргаж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгийн ахлагч мэдээлэл өгөхдөө “Засгийн газар болон холбогдох компаниудаас гэрээний эх хувилбарыг гаргуулж авч байгаа. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх гэж яарахгүй. Магадгүй намрын чуулганаар хэлэлцэх боложмтой юм” гэсэн.
Тиймээс өнөөдөр хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг хуулийн төслийг буцаан татаад дахин засварлаад ирэх намрын чуулганд өргөн барих асуудлыг хэлэлцэхээр болжээ.
URL: