Ам.долларын ханш чангарчээ
Ам.долларын ханш өнгөрсөн сарын сүүлээс эхлэн тасралтгүй буурч байсан ч өнгөрсөн гурав хоногийн дотор 30 төгрөгөөр огцом нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар зах буюу “Найман шарга” зах дээр 1886 төгрөг бол арилжааны банкууд нэг ам.долларыг 1900 төгрөгөөр зарж байна. Харин төв банкнаас зарласан ханш нь 1882 төгрөг байна.
Ханш өссөн шалтгааныг эдийн засагчид бүтээн байгуулалтын улирал эхэлж, эрэлт өссөнтэй холбон тайлбарлаж байна.
URL: