АТГ хууль зөрчсөн 38 албан тушаалтанд арга хэмжээ авчээ
Авлигатай тэмцэх газар энэ сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 164 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нэлээд илэрчээ.
Уг зөрчлийг арилгуулахүүрэг чиглэлийг холбогдох байгууллагад өгч, хууль тогтоомж зөрчсөн нийт 38 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: