Дэлхий мөхлийн шинэ эринд оржээ

527-1434939798the_end_of_the_world_ahead_by_fealokiДэлхий дээрх амьтны аймаг мөхлийн шинэ эринд орсныг АНУ-ын томоохон их сургуулиудын эрдэмтэд өгүүлжээ. Судлаачид сээр нуруутай амьтад өнөө үед ердийн нөхцөлтэй харьцуулахад 114 дахин хурдан мөхөж буйг дурдаж, “бид их сүйрлийн зургаа дахь эринд орж байна” гэсэн байна. Хамгийн сүүлд 65 сая жилийн өмнө ийм үйл явдал болж, үлэг гүрвэлүүд мөхсөн нь дэлхий дээр том солир унасантай холбоотой гэж эрдэмтэд үэдэг.
Ийм мөхлийн үйл явцыг зогсоохгүй бол дэлхий дээрх амьдрал өмнөх төвшинд хүртлээ сэргэхэд хэдэн сая жил шаардлагатайгаас гадна хүн мөхөх нь гарцаагүй хэмээн судлаачид дүгнэжээ. Дэлхий дээр 1900 оноос хойш 400 гаруй зүйлийн сээр нуруутан мөхөж устсан нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Харин ердийн нөхцөлд ийм тооны зүйлд хамаарах амьтан 10 мянган жилийн хугацаанд мөхөж алга болдог гэнэ
Эх сурвалж: Монголын үнэн

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих