Монголын дөрвөн боксчин маргааш мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн ширэн бээлийтэн хүрэл медалийн босго давлаа.

Ширэн бээлийтнүүд өнөөдөр амарч маргааш медалийн өнгөө хувиргахаар цаашлаад финалд үлдэхийн төлөө хүч үзэхээр болжээ.

ОУХМ Б.Түвшинбат мөнгөн медалийн төлөө тоглох өрсөлдөгч нь Азийн наадмын хүрэл медальтай, Тайландын Эзэн хааны цомын тэмцээний аварга Майматитусунрун юм.

56 кг-д дэлхийн оюутны аваргын хүрэл медальт ОУХМ Д.Отгондалай БНСУ-ын Ли Жин Юнгтэй, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Энэтхэгийн Балвиндер Бенивалтай, Т.Чулуунтөмөр өсвөрийн олимпийн хүрэл медальтай Туркменстаны залуу боксчин Нурсахат Фазиевтэй 11-нд тус тус хагас финалд өрсөлдөхөөр боллоо.

Маргааш тоглолт орон нутгийн цагаар 15-19 цагийн хооронд тус тус явагдах юм байна.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих