УИХ-ын дарга Говь-Алтай, Завхан аймагт ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 22-23-ны өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймагт ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

1p95bpe15npk5qh330rp0l75jr

Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо эхэнд Говь-Алтай аймагт ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд угтан авч, ажил байдлаа танилцуулна. Мөн Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэд оролцох юм.

Орон нутгийн бүтээн байгуулалтууд, БСШУЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай лаборатори сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн Улсын Их Хурлын дарга Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийнэ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажилласны дараа /2015.06.23/ Завхан аймагт очиж, нутгийн удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцах юм. Мөн Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэд оролцон, тус аймгийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцана.

Улсын Их Хурлын даргыг хоёр өдөр орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллана.


URL:

Сэтгэгдэл бичих