Ливийн босогчдын Засгийн газар огцров
Парис. /ИТАР-ТАСС/. Ливийн сөрөг хүчний Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн /ҮШЗ/ Мустафа Абдель Жалиль босогчдын засгийн газрыг огцруулжээ. Энэ тухай ҮШЗ-ийн албан ёсны төлөөлөгч мэдээлсэн байна.
”ҮШЗ-ийн дарга байгууллагынхаа гүйцэтгэх товчооны үйл ажиллагааг түр зогсоолоо. Тэрбээр Махмуд Жебрилд засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг шинэчлэх үүрэг өгч, нэр дэвшүүлж болох хүмүүсийн нэрсийг өгсөн” гэж төлөөлөгч хэлжээ. Үүний сацуу Ливийн дайн ”мухардалд орлоо” гэж гэж Чад улсын Ерөнхийлөгч Идрисс Деби тангараг өргөх ёслолын ажиллагаан дээр үг хэлэхдээ мэдэгджээ.
Өнгөрсөн хавар тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. ”Ливийн дайн мухардалд орлоо. Африк болон олон улсын хамтын нийгэмлэг хэлэлцээний ширээнд сууж, Ливид энх тайван байдал сэргээн тогтоох боломжийг хэлэлцэх цаг боллоо” гэж Идрисс Деби мэдэгджээ.
Мягмар гарагт болсон тангараг өргөх ёслолд Африкийн 11 улсын төр, засгийн тэргүүн нар, тэрчлэн Ливийн удирдагч Муамар Каддафид ойр байдаг гэгддэг Бешир Салех улсаа төлөөлөн оролцсон байна.
З.Амгалан
URL: