Виктория Бэкхем охиныхоо хувцсыг зарав
“Spice girls” хамтлагийн дуучин асан, загвар зохион бүтээгч Виктория Бэкхем өмнө нь өөрийн охин Харпер Севены өмсөж байсан хувцсыг худалдах замаар буяны үйлсэд зориулж мөнгө босгохоор шийджээ.
Саяхан тэрбээр шалан дээр суугаад өөрийн гүнжийн өмсөж байсан гутал, даашинзнууд, пальто зэргийг дэлгэж тавьсан гэрэл зургаа цахим сүлжээнд байршуулсан билээ. Тэрбээр ямар нэгэн гэнэтийн бэлэг барихаар шийдсэн гэдгээ мэдээлсэн бөгөөд Харпер охиныхоо 25 цогц хувцсыг худалдахаар болсноо зарлав.
Төслийг санаачлагчид охины өмсгөлүүд тусгай дэлгүүрт тавигдах ёстой гэж үзээд Лондон хотын тансаг дүүрэгт орших дэлгүүрт дэлгэжээ. Худалдаа тун ч богино хугацаанд явагдах гэнэ. Учир нь, дэлгүүрийн үүдэнд охиддоо Харпер Бэкхемын хувцсыг авч өгөх гэсэн ээжүүдийн урт дараалал үүссэн байна.
Ийм дайрлагад өртсөн тул эхний 40 минутад дийлэнх хувцас зарагджээ. Тэдгээр хувцас дандаа брэндийнх байсан аж. Үнэ нь 250-500 фунт стерлингт хэлбэлзэж байв.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: