Ардчилсан нам Ц.Даваацэрэнгээ “Эрдэнэт”-ээс татаач ээ !!!
Шуудхан хэлье. Төрийн эрхийг барьж байгаа Ардчилсан нам улсын ганц үнэт үйлдвэрийг самарч байгаа Ц.Даваацэрэнгээ татаж аваач ээ. Эс тэгвээс эдийн засгийн хямралтай энэ үед ганц үйлдвэрийн чинь хэтийдүүлж мэдэхээр харагдаж байна. Тиймээс энэ тухайд дор тодорхой мэдээлэл өгөхөөр эрх биш нэгийг бодож хоёрыг тунгаах байх.
“Эрдэнэт” хэмээх их айлыг үеийн үед улстөрийн намууд, улстөрчид сааж ирсэн түүхтэй. Тиймдээ ч тус үйлдвэрийг “Саалийн үнээ” хэмээн нэрийдсэн биз ээ. Харин 2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам ялалтын туг хатгаж, энэ дагуу өнөөх “Саалын үнээ”-гээ толгойлуулах хүнээр Ц.Даваацэрэн гэх нөхрийг тохоон томилсон. Түүнийг томилогдсон даруй нэлээд ам сайтай байв. Мэргэжлийн хүн, туршлагатай, уул уурхайн чиглэлд ажиллаж байсан гэх мэтээр магтаж байлаа. Үүнтэй зэрэгцээд Ц.Даваацэрэн “Манай скаладанд үйлдвэрийн нөхцөлд хэрэглэх шаардлагагүй 10 тэрбум орчим бараа материал, техник технологи байна. Эрдэнэтийг шахааны бизнес хийх нүдээр хардгаа болих хэрэгтэй” хэмээсэн мэдэгдэл хийж, тэдгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах болсноо дуулгасан нь түүнийг нэрийг улам ч өндөрт өргөв.
-Ажилчдаа нэгжиж мөрдөн байцаах газрын үүрэг гүйцэтгэв-
Нэрээ хүнд нь өсөхийн зэрэгцээ Ц.Даваацэрэн дарга энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр 75 дугаар тоот тушаал гаргаж, тус үйлдвэрийн Материал, техникийн хангамжийн хэлтсийн менежер, ажилтнуудын албан ажлын өрөө, ширээ, сейф зэрэг эд зүйлд шалгалт буюу нэгжлэг хийхийг Хууль зүйн хэлтсийн даргадаа үүрэг болгож омойтжээ. Нэгжлэг хийхдээ ажилчдаа тусгайлсан өрөөнд оруулан, гар утсыг нь унтрааж, хураан авч эгээ л гэмт хэрэгтэн шиг авч үзсэн байна. Түүнд ийн хүний эрхэнд халдах эрх баймгүй юм.
-Туршлагатай ахмадуудаа нутгийнхаа тэтгэврийн өвгөдөөр сольжээ-
Ийнхүү нэр хүндээ улам өсгөх зорилго нь зарим талдаа сүүдэртэж байсан ч тэрээр халаа сэлгээ хийх шаардлага байхгүй, ажлаа мэддэг хүнийг л түшиглэнэ гэх мэтээр ярьж байсан ч төд удалгүй шахааны бизнесийг шахааны хүнээр сольж жинхэнэ утгаараа хуурамч баг зүүсэн нөхөр гэдгээ харуулаад авлаа. Мөнхүү тус үйлдвэртээ нэр бүхий хэдэн ахмадууд өндөр насны тэтгэвэрт гарчээ. Харин тэдний оронд нийслэлээс, Өмнөговиос хувцас хунараа тээшилсэн өвгөчүүд иржээ. Үүний мөрөөр шалгаад үзтэл Өмнөговь аймгийн харъяат Ц.Даваацэрэн нь нутаг нугийнхаа насны тэтгэвэрт гарсан хэдэн өвөгчүүлд ачлалаа үзүүлсэн нь энэ байжээ. Түүнчлэн үйлдвэрийн Баяжуулах фабрикийн даргаар хэсэг хугацаанд уригдан ирж ажилласан Г.Дэлгэр гэх эрхэм гавьяаныхаа амралтанд гарсны улмаас үйлдвэрлэл хариуцсан орлогч захирал С.Даваасамбуугийн санаачлагаар Г.Дэлгэрийг Баяжуулах фабрикийн “Зөвлөх” гэсэн шинэ орон тоо баталж томилсон жишээ ч байна. Үүгээр ч зогсохгүй Г.Дэлгэр фабрикийн дарга байхдаа унаж байсан “Патрол” машинаа хүлээлгэн өгөөгүй бөгөөд шинэ даргад Ц.Даваацэрэн захирлын цохолттой цоо шинэ “Патрол” өдөртөө л ирсэн аж.
-Сайн дурын нэг Ерөнхийлөгчтэй болгожээ-
“Эрдэнэт” үйлдвэр нь салбар хариуцсан долоон захиралтай бөгөөд ерөнхийлөн командлагч нь Ц.Даваацэрэн ганцаараа ч өөрөөсөө гадна нэг ерөнхийлөн захирагчтай болжээ. Тодруулбал, захирлын туслах албан тушаалд томилогдсон н.Баттулга гэх эрхэм 570 хөлөглөн, өнөөх долоон захирлыг нь зад загнаж, ажил үүргийнх нь биелэлтэд хяналт тавих хэмжээний эрх эдэлдэг болсон гэх. Үйлдвэр дотроо 30-аад цех, хэлтэстэй эл том байгууллага өдгөө цэвэрлэгч авсан ч ерөнхийлөн командлагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэж, нэгж салбаруудын эрх нь хумигдахын зэрэгцээ ажлаа мэддэг залуу боловсон хүчнүүд нь ахмад настай хахир удирдлагуудын гарт нухлагдсаар, залхалтын шинжиндээ ороод байгаа тухай мэдээлэл түгсээр байна.
-Шахааны барааг зайлуулах нэрийн дор шахааны хүнээр дүүргэв-
Ц.Даваацэрэн томилогдсон даруй шахааны хэрэггүй барааг зах зээлд борлуулна хэмээн дуугарч байсан бол тэрээр шахааны хүмүүсээр “Эрдэнэт”-ийг дүүргэжээ. Түүний шахааны хүмүүс ихэвчлэн төрсөн нутаг Өмнөговь, нэгэн үес ажиллаж явсан Бор-Өндөр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдээс мэргэжлийн гэх нэрийн дор цуглардаг аж. Тухайлбал, Бор-Өндөрт хамт ажиллаж байсан н.Пүрэвсүрэн гэх хүн өдгөө Эрдэнэтийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд хамгийн итгэлт хүнээр нь шалгаран заларч, хүний нөөцийн хэлтэст Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хамт ажиллаж явсан н.Батдэлгэр сууж буйн зэрэгцээ ашигт малтмалын газар төрийн албанд мөр зэрэгцэн зүтгэж явсан орос нөхөр н.Владимар хэмээх найзаа мөн дэргэдээ авсан гэх мэт олон зүйлигй дурдаж болно.
-Шахааны хүмүүс тусгай сууцанд амьдардаг-
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ярьж буйгаар өдгөө эл байгууллагад шахааны хүмүүсийн бүхэл бүтэн арми үүссэн бөгөөд өнгөрсөн онд хуучнаар “Строй инвест” компанийн барьж “Эрдэнэт” худалдаж авсан зургаадугаар микрийн 16 давхар орон сууц эдгээр хүмүүсийн амьдран суудаг газар нь болжээ.Ингэж “Эрдэнэт” үйлдвэрт чемадон барьсаар ирж, гэнэт ажилд ордог шахааны хүмүүс маш богино хугацаанд байранд орж, унаа тэрэг хөлөглөн давхицгаадаг байдал нэгэнд дасал болсон гэх.
А.Гал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Даваацэрэн харин ч сайн ажиллаж байгаа, харин Даваасамбуу гэгч хог шаарыг зайлуулах хэрэгтэй,