“Буян Жагаа” алтан зоос атгаж төржээ
Монголын анхны поп хамтлагийн нэг Хөх тэнгэр хамтлагийн 25 жилийн ойд зориулсан тоглолт өчигдөр Crocus event hall-д боллоо. Дуучин Н.Ганхуяг МУГЖ Б.Сарантуяа, Б.Дашдондог, гитарчин Д.Өлзий-Орших, хөгжмийн зохиолч С.Энхбаяр, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж нар 25 жилийн өмнө дуулж байсан 25 дуугаа өргөж, ах, эгч нарын дурсамжийг сэдрээсэн үдэш болов.
Хөх тэнгэр хамтлагийн “загалмайлсан эцэг” нь “Буян Жагаа” (Буян ХХК-ий захирал Б.Жаргалсайхан) аж. Тоглолтын оргил хэсэгт хөтлөгч Г.Ганхүү “загалмайлсан эцэг”-ийг тайзнаа урьж, дурсамж сэтгэгдлийг нь хуваалцахаар болов. Эрхэм хүн тайзнаа гарч ирж, эхэндээ ч үзэгчдэд түүний хэлж буй үг таалагдаж буй бололтой инээлдэж, алга ташина. Харин явц дунд эвгүйдэж, мань хүн Хөх тэнгэрийн үүх түүх бус Тавантолгой, Оюутолгой ярьснаар үзэгчид ч “больё оо” хэмээн орилолдож, тайзнаас бараг л хөөгдөх шахам буусан. “Буян Жагаа” яриан дундаа “Чингис хаан нөж атгасан төрсөн гэдэг. Харин би алтан зоос атгаж төрсөн” хэмээн хадуураад авна лээ. Монголын толгой баячуудын нэг болсон нь түүний “ховор” хувь заяатай холбоотой ч юм билүү, хэн мэдлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
bi bol Jagralsaihaniig ih dajgui hun gej boddog
Биднийй 30 сая доллароор маань ерее дарчихаад тоохгуй л яваа шуналтан даа! Одоо зенеж эхэлж бгаам блгуй дээ хеерхий