О.Магнайгийн жиргээ ШӨХТГ-ын даргын хорыг маажив уу
Өчигдөр ШӨХТГ-ын дарга асан О.Магнай ”Байгууллагын өнгөрсөн 2 жилийн тайланг Т.Аюурсайханы тушаалаар шатаасан гэж сонслоо. Хүрэлсүхийнхэн засрахгүй юм байна” хэмээн жиргэсэн билээ.
Тэгвэл уг жиргээтэй холбоотойгоор ШӨХТГ-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: ШӨТГ-ын дарга асан О.Магнай тус байгууллагад өөрөө ажиллаж байхдаа 2013 оны тайлан номыг бүрэн, 2014 оны тайлан номны талыг тараасан. Үлдсэн номыг шатаагаагүй, архивт бүрэн бүтнээрээ байгаа юм. О.Магнай нь ямар ч баримт нотолгоогүйгээр өмнө өөрөө ажиллаж байсан байгууллагынхаа удирдлага, ажилтнуудаа ном шатаасан фашистууд мэтээр олон нийтэд буруу ойлголт өгч байгаад харамсаж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар.
![]() |
Энэ мэтээр шинэ хуучин хоёрын мөргөлдөөн сүүлийн үед ихээхэн гарах боллоо. Мөн хуульзүйн яамны шинэ хуучин хоёр сайд бие бие нь рүүгээ хорын үг шидсээр байгаа нь нийгэмд илээхэн тод жишээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүрэлсүхэд шанаадуулав, Магнай.