Нийслэл хот албан татвартай боллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.2 хувийн саналаар уг хууль батласан байна.
Ингэснээр Нийслэлийн иргэд болон Улаанбаатарт түр хугацаагаар ирсэн хүмүүс архи, тамхи худалдан авах бүртээ нэг хувийн татвах төлөхөөр болж байна. Мөн баар, ресторан, зочид буудлаар үйлчлүүлэх бүртээ нэг хүртлэх хувийн татвар төлнө.
URL: