Хүүгийн бичсэн цочирдуулам захиа
Хүүгийнхээ өрөө рүү шагайвал ор дэрээ хураасан, бүх зүйл нь эмх цэгцтэй байгааг хараад эцэг жаахан гайхжээ. Хүү нь бүх юмаа аваад яваад өгсөн юм шиг л сэтгэгдэл төрөв. Ширээн дээр «Аавд» гэж хаягласан захиа байлаа. Чичирхийлсэн гараараа уутыг нээж уншвал:
«Хайрт аав минь,
Танд ингэж бичиж байгаадаа туйлаас харамсаж байна. Би шинэ танилцсан бүсгүйтэйгээ хамт гэрээсээ явахаас өөр аргагүй боллоо. Учир нь, ээж та хоёр бөөн юм болно гэдгийг сайн мэдэж байна. Стейси бол их дажгүй эмэгтэй, миний мөрөөдөл. Гэхдээ л та нар түүний энд тэндээ зүүсэн ээмэг, шивээс, байкерийн хувцаснаас гадна надаас олон эгч гэдгийг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Гэхдээ хэргийн учир хайр дурлалд байгаа юм бишээ. Ааваа, та ойлгоорой, тэр маань жирэмсэн. Бид хамтдаа л байвал аз жаргалтай байна гэж Стейси бодож байгаа юм. Тэр ойд нэг вагончиктой, өвөл түлэх жаахан мод бий гэсэн. Бид хоёр олон хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа. Стейси олон зүйл дээр миний нүдийг нээж өгсөн. Түүний ачаар л би марихуан бол тийм аймаар хортой юм биш гэдгийг мэддэг болсон. Бид энэ хавьдаа марихуан тарьж, бүлгийнхээ бусад гишүүдэд зарж борлуулан мөнгөтэй болно гэж төлөвлөж байгаа. Бидэнд кокаин болон бусад онгод оруулах зүйлд зарцуулах мөнгө хэрэг болно шүү дээ. Харин энэ хооронд ДОХ-ын эсрэг эм олдоосой л хэмээн залбирч сууя, Стейсиг эмчлэх хэрэгтэй шүү дээ. Ааваа, битгий сэтгэл зовоорой, би 15 хүрчихсэн том хүн, өөрийгөө аргалаад аваад явж чадна. Дараа та нар дээр айлчилж ирээд, ач нарыг чинь танилцуулнаа. Хайртай шүү, хүү Жошуа чинь.
Жич: Ааваа, тоглосон юм, эд бүгд худлаа шүү. Би Жейсонтой хамт тэднийд байна. Зүгээр л тааруухан суралцахаас илүү муу юм байдаг гэдгийг л танд ойлгуулах гэсэн юм. Дүнгийн жагсаалт гал тогооны ширээн дээр байгаа. Намайг ирж болно гэсэн цагтаа утасдаарай!»
Хатуу тоглоомын золиос болсон аав яагаа бол? Хүүгээ ирэхэд нь ёстой нэг болгож тависан байх даа. Эсвэл энэ захиа түүнийг аливаа зүйлийг өөр өнцгөөс харахад тусалсан болов уу? Харин та хэрхэх байсан бэ?
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
haha tarhind n tsus harvahaa shahsan bh daa. uhaalag zolig ve