Барилгын дээрээс төмөр унаж хүн нас барлаа

1434677921558372a14af38Урин дулааны цаг эхэлсэнтй холбогдуулан барилгын ажил ид эхэлдэг. Гэвч хөдөлмөр аюулгүйн байдал хангаагүйн улмаас хүний амь нас эрсдэх хэрэг цөөнгүй гардаг. Тэгвэл барилгаас унасан төмөрт хүн цохигдож нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт баригдаж буй иргэн Т-н барилгын 10 дугаар давхраас унасан төмөрт нэг хүн цохигдож нас барсан байна.Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Г /48 настай, эмэгтэй/ цохигдож нас барсан байсныг тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих