“Номин холдинг” компани улсын их дэлгүүрийн түрээсээс жилд 19 тэрбум төгрөг олдог
“Номин холдинг”-ийн эзэд Улсын их дэлгүүрийн барилгыг барьцаанд тавьж, 11 сая ам.долларыг өөрийн охин компанидаа авч өгчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд болсон дээрх үйл явдлыг“Улсын их дэлгүүр” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид хууль бус хэмээн үзэж байгаагаа дуулгалаа. Мөн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн 16 жилийн хугацаанд хамгийн дээд тал нь 7000 гаруй төгрөгийн ногдол ашиг хүртсэн байна. Иймд тус дэлгүүрээс бага хэмжээний хувьцаа эзэмшдэг иргэд нэгдэн хуучнаар Төв дэлгүүрийн өмнөх талбайд суулт хийхээр болжээ. Энэ талаар тус компанийн хувьцаа эзэмшигч, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруу лагчдын эрхийг хамгаалах төв” төрийн бус байгууллагын тэргүүн Э.Алтаншагай “Номин холдинг” компанийн дөрөвхөн хүн энэ компанийн 61 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь 45400 гаруй иргэн хувьцаагаар эзэмшиж байгаа. Гэтэл “Номин холдинг”-ийн охин компани болох “Номин реалтор”-той байгуулсан ашиггүй гэрээний уршгаар иргэд 16 жилийн ногдол ашгаа хүртэж чадаагүй” гэж хэлэв. “Номин реалтор” ком-пани Улсын их дэл гүүрийн ам метр талбайг сард 12 мянган төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулжээ.
Тэгсэн атал худалдаа эрхлэгчдэд 80 мянган төгрөгөөс дээш үнээр дамлан түрээсэлдэг байна. Зөвхөн түрээсээс л гэхэд тус компани жилд 19 тэрбум төгрөгийг олдог гэсэн тооцоог хувьцаа эзэмшигчид гаргажээ. Тэгвэл 45400 гаруй иргэний нийт хувьцааны үнэ тус дэлгүүрийн ашигтай талбай буюу 27 мянган метрийн гуравны нэг хувьтай тэнцдэг байх юм. Иймээс нийт ашгийн 39 хувийг дээрх хувьцаа эзэмшигчид хүртэх ёстой гэсэн байр сууринаас хандаж буй аж. Мөн тус дэлгүүрийг зориуд ашиггүй ажиллуулж байна гэдэгт ч тэд санал нэгджээ. Тухайлбал, сүүлийн хоёр жил 3-5 тэрбум төгрөгийн ашиг олсон нь хангалтгүй үзүүлэлт гэнэ. Энэ мэт үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, Хууль зүйн сайдад хандаад байгаа гэнэ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо тус компанид хоёр удаа шалгалт хийжээ.
Гэвч одоо хүртэл дүгнэлтээ гаргаж өгөхгүй байгаа нь хувьцаа эзэмшигчдэд хардлага төрүүлсэн байна. Хамгийн олон жил жижиглэн худалдаа эрхэлж буй дотоодын томоохон төвүүдийн нэг болох“Улсын их дэлгүүр” хувьцаат компанийн2013 оны тайлан мэдээг авч үзвэл компанийн санхүүгийн чухал үзүүлэлтүүдийн нэг өр, төлбөрийн хэмжээ бодитой бус байгаа юм. Хэдийгээр “Улсын их дэлгүүр” хувьцаат компанийн нийт хөрөнгийн хэмжээ тухайн оны эцсийн байдлаар 10.4 тэрбумаар хэмжигдэж байсан ч өр, төлбөр нь 11.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийг хувьцаа эзэмшигчдийн гаргасан тооцоогоор бодож үзвэл түрээсийн жилийн орлогоороо өрөө бүрэн бараг дуулж, ашигтай ажиллах боломжтой бай гаа юм гэсэн.
Харин хувь цаа эзэмшигчдийн дээрх шаардлагад “Номин холдинг” ком панийн удирдлагууд “Ашиггүй ажиллаж байгаа учраас ногдол ашиг тараах боломжгүй. Тэр ч бүү хэл 11 тэрбум төгрөгийн өртэй байна. Үүнийгээ барагдуулж, ашигтай ажилласны дараа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүртээж болно” гэсэн хариуг өгсөн байх юм.
Д.Булган
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэгвэл санаатай хувьцааг үнэгүйдүүлж байхад хууль хяналт яагаад тоодоггүй байна.Тэдний сэтгэл ханахыг хүлээсэн хүмүүс хэзээ ч ноогдол ашиг хүртэхгүй нь дээ.Тун айхтар санаа санаархал байна даа.