MERS-ийн эсрэг туршилтын эмчилгээг Өмнөд Солонгост хийж эхэллээ
БНСУ-ын хоёр эмнэлэг Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS вирусийн халдвар авсан өвчтөнүүдэд туршилтын эмчилгээг хийж эхэллээ. Тодруулбал, өвчтнүүдэд вирусийн эсрэг сийвэнгийн эмчилгээг хийх аж. Үхлийн аюултай бусад өвчнийг эмчлэхэд үр дүнтэй болох нь тогтоогдсон тус эмчилгээнд халдвартай тэмцэж, эдгэрсэн өвчтөний цусыг ашигладаг аж. Одоогийн байдлаар сайн дурын хоёр хүн туршилтын эмчилгээнд хамрагдсан байна. 2000 оны эхээр Азийн орнуудад тархаж байсан SARS вирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд мөн адил сийвэнгийн эмчилгээний аргыг ашиглаж байжээ. Тухайн үед тус вирусийн халдвар авсан хүмүүсийн нас баралт 23 хувь болж буурсан юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Өмнөд Солонгост MERS вирусийн улмаас 23 хүн амиа алдаж, халдвар авсан хүний тоо 165-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Т.Болор /Uls.mn/
URL: